EPISODE THREE

266 34 10
                                    

"Уулзаагүй олон жил болсон юм чинь та хоёр Сонүгийн өрөөнд ороод багынхаа дурсамжийг ярь

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Уулзаагүй олон жил болсон юм чинь та хоёр Сонүгийн өрөөнд ороод багынхаа дурсамжийг ярь. Бид дөрөв эндээ бас жаал жуул юм яриадхая"

Сонүгийн ээж ийн хэлээд бидний гарт тавцан дүүрэн амттан, уух зүйл бариулчихаад Сонүгийн өрөө рүү түлхэн орууллаа.

Сонү өрөөндөө орж ирчихээд гартаа байх тавцантай амттанг ширээ рүүгээ шидэх шахам тавьчихаад над руу өнөөх л хүйтэн харцаараа хараад "тэгэхээр... чи тэдний яриад байсан миний багын найз юм уу? Бид багадаа найзууд байсан гэсэн үг юм уу?"

Би хүнд гэгч нь санаа алдаад түүний өрөөнд байх сандал дээр суун "тэгж л таарлаа... би гэхдээ чамд хэлж байсан шүү дээ. Анх уулзах даа. Бид өмнө нь уулзаж байсан санагдаад байна гэж"

"Чи тэгвэл намайг санаж байсан юм биш үү?!"

"Хөөе мангараа!-"

"Ангийнхаа даргыг мангар гэнэ үү?" хэмээн улам хөмсгөө атиралдуулахад нь би түүн рүү гөлөрч байгаад "анги дээр биш байгаа юм чинь ямар хамаатай юм? Сонсож бай мангараа! Би хэрвээ тэр үед чамтай бага байхдаа зүү орох зайгүй найзууд байснаа санаж байсан бол шууд хэлнэ шүү дээ... хөөх, гэхдээ үнэхээр... Чи ч гэсэн гайхаж байгаа биз дээ Ддонү?" хэмээн шоолонгуй инээхэд "битгий наад нэрээрээ дуудаад бай! Сургууль дээр надтай дотно юм шиг аашлах хэрэггүй шүү! Наад нэрээрээ дахиж дуудвал үхсэн гэж мэдээрэй"

"Ойлголоо доо! Ойлгосон болохоор ийшээ суу. Таван минут ч болтугай суугаад багынхаа дурсамжыг санах гэж хичээцгээе"

Сонү анх удаа миний үгэнд орж хажууд байсан сандал дээр суугаад "гэхдээ аав ээж нарын ярьж байгаагаар хоёулаа багадаа байнга тоголдог, нэг цэцэрлэгт явж, бүр хамт хонодог байсан гэсэн. Тийм байхад-"

"Тэр үеийнхээ нэг ч дурсамжийг санахгүй байгаа биз дээ?"

Сонү над руу хараад толгойгоо удаанаар дохилоо.

SarangWhere stories live. Discover now