EPISODE EIGHT

243 36 4
                                    

Эрэгтэй хүний орилох чимээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Эрэгтэй хүний орилох чимээ...

Ханна улайж, хорссон хацраа барьсаар нүдэндээ нулимс цийлэгнүүлэн, таг гацан зогсох бол Дэхён өнөөх эрэгтэй хүний дуу гарсан зүг рүү удаанаар харцаа шилжүүлэхэд Сонү хөмсгөө байдгаараа зангидчихсан зогсож байх нь тэр.

"Би юу хийгээд байгаа юм гэж асуугаад байна?"

Дэхён инээд алдсаар "энэ ангийн дарга таны оролцох хэрэг биш"

"Яагаад миний оролцох хэрэг биш гэж? Шилжиж ирээд 7 ч хоноогүй байж яаж найзад минь гар хүрч чадаж байна аа?"

"Найз чинь чамд хэлээгүй бололтой... Ханна миний найз охин байсан-"

"Байсан биз дээ... одоо та хоёр үерхдэггүй. Тийм болохоор хамааралгүй хүмүүс"

Сонү удаанаар алхсаар Ханнагын дэргэд ирж зогсон, түүний улайсан хацрыг нэг харчихаад "та хоёрын салсан шалтгаан энэ байжээ"

Дэхён уурлаж буйгаа илтгэж байгаа аятай хэлээрээ хацраа түлхэн "чи бидний талаар юу мэддэг гэж ингэж ярьж байгаа юм бэ? Чиний ярианаас ойлгоход... Ханна бид хоёрын салсан шалтгаан би гэх гээд байна уу?"

"Тэгээд Ханна гэж үү? Чи үргэлж өөрийнхөө хүссэнийг хийдэг байсан биз дээ? Хүний урманд ганц удаа ч болтугай Ханнагын юу мэдэрч байгаа тухай, юу хүсэж байгаа тухай чи асууж байсан уу? Найз охин гэл үү? Хэн ч найз охинтойгоо ийм зэрлэгээр харьцдаггүй юм"

Сонү шүдээ зуусаар ийн хэлэх гэсэн үгээ хэлж дуусгах бол Дэхён тэсэлгүй түүнийг чанга гэгч нь шанаадаад авлаа. Ханна одоо л нэг юм бодит байдалдаа эргэн ирээд, хий дэмий л битгий хэмээн уйлагнан зогсоно.

Сандал ширээнийх нь зай нэг ч см-ийн зөрүүгүй байсан цэгцтэй анги дорхноо ундуй сундуй болж, өсвөр насны хоёр хөвгүүн ээлж ээлжээрээ, бие биендээ өөрсдийгөө хэр чадалтайг үзүүлж байгаа аятай зодолдоно.

"Сонү! Одоо болио... У Дэхён! Одоо болно"

Шавилхан биетэй охины шаардлагыг хөвгүүд тоосон шинжгүй зодолдсоор л байлаа. Зодоон эхэлснээс хэдэн минутын дараа сургуулийн захирал өөрөө тэдний ангид орж ирснээр хүчирхэг хөвгүүдийг нударган тоглоом дууссан юм.

SarangWhere stories live. Discover now