EPISODE SEVEN

252 37 5
                                    

Өглөөний цай бэлдчихээд хоолны ширээн дээр тавьж байхад Ханна хичээлдээ явахдаа бэлдэж дууссан бололтой цүнхээ үүрсээр өрөөнөөсөө гарч ирнэ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Өглөөний цай бэлдчихээд хоолны ширээн дээр тавьж байхад Ханна хичээлдээ явахдаа бэлдэж дууссан бололтой цүнхээ үүрсээр өрөөнөөсөө гарч ирнэ.

"Хөөе, цайгаа уучихаад хамт явъя"

"Чи өглөөний цай бэлдсэн юм уу?"

"Би бэлдэхгүй өөр хэн бэлддэг юм бэ?"

Ханна царайгаа бага зэрэг ярвайлгачихаад "гэхдээ дараа долоо хоногоос явна гээгүй бил үү?"

"Би байхгүй болохоор ангийнхан, зөвлөлийн гишүүд намайг санаад үхэх гэж байгаа байх"

Түүний урд саяхан чанасан халуун гоймонгоо аягалан тавих бол Ханнагийн царайны хувирал өөрчлөгдөлгүй "өлөн элгэн дээрээ гоймон гэж үү? Чи өглөөний цай гэж энийг хэлсэн юм уу?"

"Би будаа ч гэсэн агшаасан шүү дээ... үнэндээ би гоймон чанаж, будаа агшаахаас өөр зүйл хийж чадахгүй ээ"

"Өглөө шууд гоймон идвэл ходоод өвдөнө дөө... өдөр ирээд чиний чанасан гоймонг идвэл яаж байна? Одоо зүгээр л дэлгүүрээс хөнгөхөн зүйл аваад идчихье"

AUTHOR's POV

Сонү Ханнагийн саналыг эсэргүүцэж чадалгүй цүнхээ үүрсээр сургуулийн зүг алхана.

Өөрийгөө сүүлийн ганц, хоёр хоног яагаад байгаагаа Сонү анх удаа ойлгохгүй байгаа. Өмнө нь Ханнаг л харах юм бол уур нь хүрч, хийж буй бүх үйлдэл нь яршигтай санагддаг байсан бол багынхаа бүх дурсамжийг санасан тэр шөнөөс хойш Кан Ханна гэх шавилхан охиныг харах тоолонд сэтгэл нь догдолж, үгнээс нь зөрж чадахгүй байхын сацуу уурлаж ч чадахгүй болсон байх нь тэр. Гагцхүү түүнд сэтгэлтэй байснаа санасанаас үүдэн ингэж байгаа байх.

Хөндлөнгийн хүн сонсоод "жоохон байсан байж хайр гэнэ шүү! Наадах чинь зүгээр л бага насны шохоорхол" гэж хэлэх магадлалтай хэдий ч Сонү өөрийнхөө зүрх сэтгэлийг бүрэн мэдэх хүний хувьд балчир байхдаа Ханнаг хайрладаг байсан сэтгэл нь шохоорхол уу?, эсвэл зарим хүмүүсийн нэрийддэгээр жинхэнэ хайр уу? гэдгийг өглөө сэрсэн цагаасаа хойш маш сайн ялгадаг болсон гэж хэлэхэд буруудахгүй л биз...

SarangWhere stories live. Discover now