EPISODE NINE

263 30 3
                                    

"Сайхан амарсан уу?"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Сайхан амарсан уу?"

Сонү өмнөх өдрүүд шигээ өглөөний цайгаа ширээн дээр тавих үедээ дүрэмтээ өмсчихсөн, нүүрээ хөнгөн будсан Ханна руу дулаахнаар инээмсэглэнэ.

Ханна ичингүйрэн, инээд алдаад "сайхан амарсан. Чи сайхан амарсан биз дээ?"

"Аавыг өөд болсноос хойш анх удаа л ингэж сайн унтлаа"

Тэд хоёул хэдэн өдрийн өмнө болсон гэнэтийн үнсэлтээ марталгүй догдлон сууна.

*****

Сонү хичээлийн туршид инээж байгаагүйгээрээ инээж, бүгдтэй найрсаг харьцаж байгаад нь түүний ангийнх нь хүүхдүүд гайхширна.

Арга ч үгүй биз. Үргэлж хөмсгөө байдгаараа зангидаж, хэн ч юм асуусан олигтой дугардаггүй, огтхон ч инээдэггүй хөвгүүн гэнэтхэн л нэг өдөр тэс өөр хүн болчихсон болохоор аргаггүй байх.

Шилжиж ирээд арав гаран хоносныхоо дараа Ханна ашгүй нэг юм зовлон, жаргалаа хуваалцах найзтай болжээ.

"Ханна, гэхдээ Сонү чамд сонин санагдахгүй байна уу?"

Ханна инээд алдаад "юу нь сонин байгаа юм?"

"Үгүй ээ, гэнэтхэн ч аймар инээгээд, бүгдэнтэй нь найрсаг харьцаад... нуруугаар хүйт даачихлаа байна"

"Харин ч хөөрхөн байгаа биз дээ? Сайн талаараа өөрчлөгдөж байвал сайн биш гэж үү?"

Ханнагийн найз түүн рүү нүдээ онийлгон харсаар "Ким Сонү та хоёрын хооронд ямар нэгэн зүйл болжээ дээ? Би юунаас хоцорчихсон юм бэ?"

Номын санд тэр хоёроос өөр хүнгүй байгааг ажиглачихаад Ханна шинэхэн найздаа нууцаа хэлэхээр шийдэн, түүнд ойртоод "үнэндээ, Сонү бид хоёр багаасаа найзууд байсан юм. Би гадаад руу нүүгээд тэгээд бүр бие биенээ таг мартчихсан байсан. Харин энд шилжиж ирснээс хойш бие биенийгээ санаад, тэгээд дотно болж байгаа юм. Тэгээд бүр өмнө долоо хоногт Сонү бид хоёр..." хэмээчихээд дуугаа хураан, амаа жимийсээр инээмсэглэх бол найз нь тэсгэл алдан түүнийг зөөлөн цохиж аваад "тэгээд яасан юм бэ? Сонү та хоёр яасан юм?"

SarangWhere stories live. Discover now