EPISODE FOUR

340 36 6
                                    

SUNOO's POV

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

SUNOO's POV

Саяны зүүд?

Болж байсан үйл явдал уу? Эсвэл зүгээр л нэг зүүд үү?

Утгаггүй, хачин зүүднээс болж үүр цайтал толгойгоо гашилгаж суулаа...

Би жаахан байсан, тэр бяцхан охиныг би Ханна гэж дуудаж байсан. Магадгүй тэр миний мэдэх Ханна байх. Бас хамгийн хачирхалтай нь би түүнийг хайж олоод гэрлэнэ гэж амлаж байсан.

Сэрэх ёстой цагаасаа 20 гаран минутын өмнө л нэг юм нөгөө зүүдийг бодохоо болин дуг хийгээд авлаа.

20 гаран минутын дараа сэрүүлэг дугардагаараа дугарч, өрөөн дотор минь байдаг угаалгын өрөө рүүгээ орж нүүр гараа угаачихаад, дүрэмтээ өмссөний ар дээр  өрөөнөөсөө гаран юм уух санаатай гал тогоо руу ороход Ханна ээжтэй минь хамт өглөөний цай бэлдэн зогсож байх нь тэр. Ангид маань шилжиж ирээд элдэв бусын утгаггүй зүйл ярьж, уурыг минь хүргэнэ. Гэнэтхэн багын сайн найз минь гээд хөрш айл болоод нүүгээд ирнэ. Одоо бүр гэрт минь, ээжтэй минь зэрэгцээд өглөөний цай бэлдээд зогсож байх гэж...

"Чи энд юу хийж байгаа юм бэ??" хөмсгөө атируулдан Ханна руу муухай харахад тэр надаас айсан бололтой ээжийн араар ороод зогчихов.

Ээж дахиад л хоолойгоо чангаар засаад "Сонү! Жоохон соёлтой бай! Ханнатай хүртэл ингэж харьцах юм уу?" гэж хэлчихээд цамцнаас минь зууран өрөөнд оруулаад "Ханнагын өвөө нь өнгөрчихсөн гээд... аав, ээж хоёр нь шөнө Дэгү явчихсан. Охин хүүхэд яаж ганцаараа өглөөнийхөө цайг уух болж байна? Түүнд сайн ханд, ойлгосон уу? Эмээг чинь өөд болоход... Ханна тийм жоохон байсан хэрнээ чамайг ямар сайн аргадаж, тайвшруулж байсан билээ дээ. Одоо чиний ээлж. Ханнаг тайвшруул, ээжийнхээ хэлснийг ойлгосон уу?"

"Би хүсэхгүй байна. Яагаад намайг энэ охиныг сана, сайн ханд, халамжил гээд шахаад байгаа юм бэ? Тэр сайн найзууд байсан үе чинь өнгөрсөн шүү дээ! Бага байхдаа л найзууд байсан. Одоо бол үгүй! Эмээг өөд болоход... би энэ охиныг намайг аргадаад өгөөч гэж гуйгаагүй! Би яагаад Кан Ханнаг аргадаж өгөх ёстой гэж? Би өвөөг нь алчихсан юм уу?"

SarangWhere stories live. Discover now