EPISODE TEN

323 42 9
                                    

Сонү Ханнад хөөгдсөөр гэрээс нь гарлаа

Oups ! Cette image n'est pas conforme à nos directives de contenu. Afin de continuer la publication, veuillez la retirer ou mettre en ligne une autre image.

Сонү Ханнад хөөгдсөөр гэрээс нь гарлаа. Гарч ирсэн даруйдаа гэр рүүгээ орох бус гадаа зэврүүн салхинд дороо дэвхцэн зогсох Ижон дээр ирнэ.

"Ханна эгч яасан?"

"Төлөвлөгөө амжилттай... гэхдээ хэтэрхий хүндээр хүлээгээд явчихлаа. Бүр хэтэрхий хүндээр..."

FLASHBACK

Сонү сургуулийнхаа номын санд Ханнаг хайсаар орж ирэх бол охин захын сандал дээр нөгөө ангийнхаа Ёнжэтэй чимээгүй инээлдэн сууна. Түүний энэ ялдам инээд нь анх удаа Сонү хүүгийн уурыг хүргэв. Тэдэн дээр шууд яваад оччихмоор байвч Сонү болон Ханна албан ёсоор үерхэж эхлээгүйн улмаас хүү хайртай охиноо хардаж, уурлах эрхгүй гэж үзсэнээр тэдэн дээр очилгүй шуудхан гараад явчихав.

"Хөөе Ижон! Чи дахиад л тамхи татаж байна уу? Энэ удаа үнэхээр аав ээжид чинь хэлэх хэрэгтэй бололтой шүү!"

Ижон сандран гартаа байх тамхиа газар гишгэлээд, гэмгүй мэт царайлан "ахаа, та миний үеэл байж яагаад дандаа ингэж байдаг юм дээ. Үеэлүүд чинь уг нь нэг нэгэндээ хайртай байдаг даа"

Сонү Ижоны духыг хүчтэй гэгч нь ганц няслаад "үеэлүүдийн хайр ийм юман дээр гарч ирдэггүй юм золиг минь!"

"Гуйж байна шүү дээ. Аав ээж хоёр энэ талаар мэдвэл би толгойгүй болно"

"Толгойгүй болчихвол харин ч амар юм биш үү? Хичээлд ч явахгүй, математик бодож толгойгоо гашилгахгүй, тамхиа ч татахгүй шүү дээ!"

Ижон царайгаа ярвайлгасаар "за за, би таны нэг хүслийг биелүүлж өгье. Та аав ээж хоёрт битгий хэлээрэй"

Сонү хэсэг бодлогшрон зогсоод "тэгвэл энэ хүслийг зөвхөн чи бид хоёр л мэднэ шүү! Угаасаа сургууль даяаараа чи биднийг үеэлүүд гэдгийг мэдэх хүүхэд ганц ч байхгүй юм чинь... чи л тохирох юм байна"

*****

Ижон Сонүгийн хүслийг сонсчихоод амаа ангайн, царайгаа дахин ярвайлгаад "та гаж донтон байсан юм уу? Тэгээд бүр болоо ч үгүй, үеэл дүүгээ шүү!"

SarangOù les histoires vivent. Découvrez maintenant