1. 네가좋아하는사람

579 47 0
                                    

-МИНИЙ ДУРТАЙ НЭГЭН-

Тэр...

Тэр миний дуртай нэгэн. Хайр шиг нэгэн, эмзэг намрын навчис шиг л нэгэн.

Давхраатай алаг нүд урт сормуустай, надруу ширтэх бүрт юуг ч үл өгүүлэх харцтай нэгэн...

Миний дуртай нэгэн, хайр шиг нэгэн.

_____________

-Айка!

-Бас юу вэ! Тайвширч үз.

Нако өөдөөс минь орилсоор ирэхэд нь би түүнийг тайвшруулан хажуудаа суулгав. Тэр хэт хөөрүү юм.

-Өнөөдөр манай ангид шинээр хүүхэд шилжиж ирнэ гэсэн. Бүр Солонгосоос шүү дээ.

-Тэгвэл тэр чинь тэнэг байх. Ямар тэнэг нь Солонгосоос энэ хөдөөрүү ирдэг байна аа.

-Эй! Айка.

-Тэгээд ч ийм зүйлс байж л байдаг шүү дээ.

Зуны дунд сар, зургадугаар сар. Энэ сард Японы борооны улирал эхэлдэг учраас өнөөдөр ч бас бороотой байна. Сургууль далайн ойролцоо, гадаа сэрүүхэн. Ямар үзэн ядмаар гээч. Гэсэн ч цонхоор бороо орохыг ширтээд бодол болон суух шиг зугаатай зүйл өөр хаана ч байхгүй. Энэ том далай өөртөө яг юуг нуудаг бол? Жаахан байхад хамгийн их дуртай зүйл минь бороо, бороон чимээ, далай давалгаагаа түрэх чимээ байсан. Гэсэн ч одоо далайн чимээг сонсох бүртээ зүрхээ урагдахыг мэдрэх юм. Долдугаар сар дөхөх бүрт далайг улам үзэн ядаж эхэлнэ гээч. Яг ахыг минь аваад явсан шигээ өөр хэнийг авч явах бол гэж боддог болохоор тэр биз.

Жаахан байхад үүрд зун үргэлжлэх мэт санагддаг байлаа. Гэсэн ч өвөл болж, цас бараг л надаас ч өндөр орж эхлэхэд зуныг ахиад санана. Бороон үнэрийг ахиад цээжиндээ шингэтэл үнэртэх юмсан хэмээн бодно...

Бодоод байх нь ээ. Жаахан байхад бүх зүйл л үүрд юм шиг санагддаг байж.

-За хүүхдүүдээ өглөөний мэнд тэгэхээр хичээлээ эхэлцгээе. Мэндлээд.

Эцэст нь ангийн багш орж ирэхэд би нүдээ эргэлдүүлэн босоод ангийнхнаа удирдан багштай мэндлэв.

-Манай ангид өнөөдөр шинэ хүүхэд ирсэн. Солонгосоос ирж байгаа. Түүнд сайн туслаж дэмжээрэй.

Үүдээр шаргал үстэй, давхраатай том нүдтэй өндөр хөвгүүн гараа халаасандаа хийсээр орж ирэхэд бүгд дуугүй болох аж.

-Өглөөний мэнд намайг Чүэ Сынчол. Туслаж дэмжээрэй.

Тэр нэг эгцлэн ширтээд хальтхан шахуу ингэж хэлэх нь тэр. Тоомжиргүй хөвгүүн юм биз дээ?

-За Айка... Чиний хажууд түүнийг суулгавал зүгээр биз дээ?

-Уг нь энд хэн ч суух ёсгүй юмсан.

Намайг ийн хэлтэл багш нааш муухай ширтээд

-Наанаас чинь өөр хоосон ширээ алга байна шүү дээ. Айка. За алив Сынчолаа тийшээ суугаарай.

Энэ багш бол миний ээж. Ээжийг минь Камияа. Айка нэрийг надад ээж минь өгсөн. Хайраас төрсөн хүүхэд болохоор нь...

Ай (あい)- Хайр...

Ээж яагаад ч юм ангийн минь багш, яагаад ч юм хичээлд дургүй охиноо ангийн дарга болгочихсон. Тэр ер нь юугаа бодож намайг ангийн дарга болгодог байна аа.

Өнөөх шаргал үст хөвүүн хажууд минь ирэн суугаад залхсан шинжтэй санаа алдахдаа дэвтэр номоо гарган тавьж харагдлаа. Тэгснээ хальт надруу хяламхийн харчхаад буцаад л самбар луу ширтэж эхлэв. Нүдрүүгээ үл ялиг унжсан үс, самбар луу ширтэх тэр харц, нүдээ анивчих бүрт нь намирчих шахах сормуус, өөрт нь дэндүү гэмээр зохисон шар үс...

Огт сандралгүй, огт айсан шинжгүй суух тэр...

Тэр төрхийг нь хараад би сонирхож эхэлсэн юм. Ямар залуу болоод юу ч болсон айдаггүй, юу ч болсон инээдэггүй, юунд ч уйлдаггүй байна хэмээн бодно. Юу болсон болоод ийм уйтгартай царай гаргаж амьдардаг байна гээд л... Бүх зүйл орвонгоороо эргэсэн ч бид амьдарсаар л байна гээд л...

Би буруу бодож байсан...

Үл тоосон хүйтэн харц, уйлаагүй мөч бүрийнхээ тоогоор тэр дотроо үхэж байсан юм билээ.

𝐓𝐡𝐚𝐭 𝐒𝐮𝐦𝐦𝐞𝐫Where stories live. Discover now