8. 사람

101 23 5
                                    

-Энэ хорвоо дэлхийд хүмүүс байгаагүй бол яах вэ? Динозавр, үлэг гүрвэл үүсээгүй бол, дэлхий анхнаасаа усан гариг байгаагүй бол, тэр тэнэг солир дэлхийг ирж мөргөөгүй бол бид үүсэх байсан болов уу?

Бэнто сургуулийн урд талын зүлгэн дээр сууж байх зуур газарзүйн номоо эргүүлэн надаас ингэж асуухад нь би түүнд аниргүйгээр хариу барьж байлаа.

Тэгэхээр сайн мэдээ. Шинэ хичээлийн жил эхэлж, бид төгсөх анги болсон. Муу мэдээ гэвэл бас л бид төгсөх анги болсон.

Төгсөх анги болов уу үгүй юу эхний өдрөөс л хийх зүйлс ундран гарч ирсэн. Тийм зүйл хий ангийн даргууд тэг ингэ, тийм ч зүйл хийнэ тийм ч аялалд явна гээд л...

-Сынчолаа миний үсний боолтыг гаргаад ирээч.

Хажууд сууж байсан Сана Сынчолд ингэж хэлтэл Сынчол цүнхээ ухан боолт гаргаад ирэв. Гэтэл бараг секунд өнгөрөв үү үгүй юу Сана ахиад хөмсөг зангидан

-Хайраа самыг тольтой бас.

-Чи хаашаа юм бараг гэрээ нүүлгээд аваад явж байдаг юм уу?

Сынчол ахин цүнхээ ухах зуур Бэнто тоглоомоор ингэж асуухад Сана

-Чи ч мэдэхгүй л дээ охидын зовлонг.

-Гэснээс та хоёр ингэж байхаар нэг гэрт орооч. Очиж сайхан аяга цай ууж байх юмсан.

Бэнто ахин ийн хэлэхэд би дуугүй л тэднийг сонсоно. Тийм ээ бид дөрөв найзууд болсон. Бүр салж хагацхаа байсныг нэмж дурдах зүйтэй. Гэхдээ над шиг намайг гэхгүй нэгэнд сэтгэл тээсэн охинд бол нөхөрлөл биш, зүгээр л ядаж түүний хажууд байх гэсэн башир арга шиг л санагддаг. Ядаж арга бараад ирэхэд нь сонсож өгдөг тийм тайтгарал нь байя гэж шийдсэн юм.

-Кэнто чи харин хэзээ найз охинтой болох гээд байна. Айка чи ч гэсэн.

Сана нүдээ будаж суух зуур ингэж бидэнд хэлээд дараа нь гэнэт сайхан санаа олох шиг дэггүй инээмсэглээд

-Хөөе та хоёр нэгэндээ яг тохирох юм биш үү? Та хоёр үерхчихээ!!

Тэр хавиар нэг ингэж орилоод дараа нь түүндээ өөрөө баясан инээхэд нь би нүдээ эргэлдүүлэн толгой сэгсрэв. Харин Бэнто гацаж түгдэрсээр

-Үгүй ээ болохгүй ч юмгүй л дээ.

-Бэнто тэнэгтэхээ боль.

-За Айка юунд нь уурладаг юм бэ? Тэгээд ч Кэнтод бүх охид үхдэг шүү дээ. Чи үерхчих юм бол манай сургуулийн охидын нүд нь орой дээрээ гарах биз.

𝐓𝐡𝐚𝐭 𝐒𝐮𝐦𝐦𝐞𝐫Where stories live. Discover now