6. Хэрвээ дэлхийн төгсгөл ирвэл.

111 21 1
                                    

-Айка

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-Айка. Чи хэтэрхий хөдөлгөөнтэй юм. Охин хүүхэд байж тайван намбатай баймаарсан.

Ээж үргэлж тэгж хэлдэг байсан. Одоо ч тэгж хэлсэн хэвээр байгаа. Гэтэл ээжээс хүсдэг ганц л зүйл нь миний ямар байх нь хамаагүй намайг байгаагаар минь хүлээн аваасай гэх хүсэл юм. Хэнд ч дурлаж, яаж ч аашилсан, ямар ч мэргэжил сонгож яаж ч алдсан хамаагүй.

__________

-Чи сургуулиа төгсөөд юу болохыг хүсч байна?

Харин л дээ. Энэ асуултыг би өөрөөсөө ч асууж үзээгүй юм байна. Бүх хүүхдүүд л их сургуульд орж, том байшин аваад л амьдрана гэж хэлдэг харин би тийм биш. Мэддэггүй болохоор. Өөрийгөө юу хүсдэгийг, юу хүсч болохыг мэддэггүй болохоор тэгээд л тэр.

-Бодсон зүйл алга даа.

-Гэхдээ бид ирэх жил гэхэд төгсөх нь. Цаг хугацаа гэдэг нүд аниад нээхийн хооронд нисч орхидог зүйл. Чиний, бас миний өөрийн хүслээр удирдаж болохгүй цор ганц зүйл чинь тэр.

Накотой юм ярин сууж байтал тэр гэнэт л чухал зүйл яриад эхлэхэд нь нүдээ эргэлдүүлэв.

-За Нако. Намайг тайван орхи доо. Ээж намайг хуульч бол гэж хэлээд л байгаа. Арга барагдвал ээжийн хэлснээр сурчихна. Бүр болохгүй бол ганцаараа Токиод очиж амьдарна. Тэнд цагийн ажил хийж мөнгө цуглуулж байгаад дэлхийн төгсгөл хүртэл ганцаараа аялана. Тэгээд л боллоо. Би үхэн үхтлээ дарамт мэдэрч амьдрахыг хүсэхгүй байна.

-Чи тэгээд хүнтэй гэрлэж хүүхэдтэй болохгүй юм уу?

-Хүнийг хайрлаж ч үзээгүй болохоор мэдэхгүй юм даа. Тэр хайр гээч юм нь над дээр хэзээ ч ирэх юм.

Хайрын талаар бодох төдийд Сынчол бодолд минь орон ирсэн ч би дор нь мартах гэж толгой сэгсрэв. Хэзээ нэгэн цагт би хэн нэгнийг хайрлаж л таарна биз. Гэвч найздаа хайртай болно гэдэг ч... Би ийн бодоод сууж байтал Сынчол ангийн хаалгаар орж ирлээ. Энгийн бусад өдрүүдээс өөр нь тэр инээмсэглэсээр байх аж. Тэгээд хажууд минь суухдаа тэр хацраас минь чимхээд

𝐓𝐡𝐚𝐭 𝐒𝐮𝐦𝐦𝐞𝐫Where stories live. Discover now