3. Бэнто

186 25 1
                                    

-Айка

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


-Айка. Гэртээ ор доо ах нь далайн эрэг дээр жаахан сууж байгаад очъё.

Би ахтайгаа цуг явна гэж зөрүүдлэв. Гэтэл ах дуугүй л толгой дохиод

-Тэгвэл тэнд очоод тоглож байгаарай.

Тэгээд бид эрэг рүү явав. Гэтэл надад тэнд хамт тоглох хүн байгаагүй тул ах дээрээ эргэж очих гэлээ. Гэсэн ч ах минь далайн ус руу зүгээр л алхаад орж байх нь тэр. Би араас нь гүйх гэвч хөл минь огтоос хөдлөхгүй, орилохоор оролдовч ам минь дуугарахгүй...

______

Өглөөний таван цаг. Гадаа чимээгүй. Дахин бороо орсоор. Би сэрүүлэгнээсээ цагийн өмнө хар дараад сэрж орхив. Хар хөлс цувсаар гал тогоонд очтол ээж өглөөний цай бэлдэж байлаа. Нулимс нүдэнд минь хурж орхисныг ээж анзаараад нааш харан

-Юу болсон бэ? Ахиад л хар дараа юу?

-Тийм ээ ахиад л тэр өдрийг.

Ээж надруу хэсэг чимээгүй ширтлээ. Тэгээд ирэн намайг тэвэрч, духан дээр минь ч үнсэв.

Цонх онгорхой ахиад л бороо орж байгаа болохоор жаахан залхмаар санагдана. Гэрт зөвхөн ээжийн сонин эргүүлэх чимээ л гарч байх аж. Энэ бол бидний өглөө. Чимээгүй бас дахин чимээгүй. Зөвхөн ээж бид хоёр л...

Хүн бүрт уйтгартай санагдаж магадгүй ч бид ийм амьдралд бүр дасч орхисон. Аавыг явсанаас хойш.

-Айка. Анги дээр муухай аашилж гарч гүйхээ болих хэрэгтэй. Тэгээд байвал бид л хэл амны бай болно.

-Та өөрөө битгий уур хүргэх хачин зүйлс хэлж бай. Юуны ч учрыг олоогүй байж намайг загнах юм дандаа.

-Айка. Зүгээр л үгийг минь сонс. Ийм дэврүүн зангаа чи болих хэрэгтэй.

-Та өөрөө л бүхнийг өнгөц харахаа болих хэрэгтэй биз. Та үргэлж өнгөцхөн дүгнэж бүхнийг өнгөцхөн боддог. Тэгээд л магадгүй аав  биднийг орхисон биз. Ах ч-

𝐓𝐡𝐚𝐭 𝐒𝐮𝐦𝐦𝐞𝐫Where stories live. Discover now