9. Товч

87 21 2
                                    

Амьдрал тааварлашгүй. Тийм ээ тийм үнэхээр тааварлашгүй. Чиний бүр огт төсөөлөөгүй зүйлс тохионо гээч. Энэ хорвоо дэлхий дээр амьдрах хугацаандаа чи хэзээ ч хайртай хүн чинь чиний хойд эцэг болох хүний хүү болоод ороод ирнэ хэмээн төсөөлөх ч үгүй биз. Ийм зүйл тохиосон гэвэл бүр кино биш дээ гэж бодно.

Тийм ээ байж боломгүй сонсогдох ч үнэхээр надад тохиолдчихсон, одоо бид нэг ширээний ард хооллоод сууж байна шүү дээ. Нулимс хааяа нэг гарч ирэхээр яарах ч би хүчлэн залгиж байлаа. Снынчол руу харах үед тэр өөдөөс инээмсэглэж, тэр инээмсэглэл нь надад яг л "Чи угаас азгүй амьтан тавилантайгаа эвлэр дээ" гэж байгаа аятай санагдах аж.

-Аан тийм нээрэн Айка төгсөөд яах бодолтой байгаа вэ?

Би хариулсангүй хэсэг бодлоо. Яагаад гэвэл надад бодож төлөвлөсөн зүйл огт байхгүй. Тэгээд ч эдгээр асуултууд надад дааж барамгүй хүнд даваа шиг л санагддаг юм. Миний л амьдрал байхад цаашдаа юу хийх нь тэдэнд ямар хэрэгтэй гэж?

-Одоогоор төлөвлөсөн юм байхгүй ч ямартай ч , энд үлдэж тэсэхгүйгээ сайн мэдэж байгаа болохоор Токио явна гэж бодож байна.

Миний хариултанд ээжийн царай хачин болоод

-Тэр хуульч болохоор бэлдэж байгаа. Сынчол ч бас Токио явна гэсэн байх. Та хоёр нэгэндээ ханьтай амар байх биз хамтдаа явцгаа.

-Тийм ээ Айка. Сана бид хоёр цуг явахаар төлөвлөж байгаа гурвуулаа хамтдаа л явцгаая. Шийдчихвэл одооноос төлөвлөөд балдэж байвал амар шүү дээ.

Тэд миний яриаг дураараа тасдан хоорондоо ийн ярьцгаах нь бухимдал төрүүлж, би сэрээгээ хүчтэй тавиад

-Миний амьдрал байхад би өөрөө мэдчихэж болох уу? Би ганцаараа явна. Хэний чинь ч тусламж надад хэрэггүй.

-Айка зочид ирсэн байхад жаахан хүндэтгэлтэй бай.

-Хэнд хамаатай юм. Бид ямар нэгнээ танихгүй хүмүүс байгаа биш. Би ганцаараа бүгдийг нь бүтээх болохоор одоо зүгээр л хоолоо идэцгээе.

Намайг ингэж хэлэхэд ээж санаа алдан өөдөөс ширтэхдээ

-Энэ чинь хэтэрч байна шүү. Би чамд үргэлж хэлдэг санагдах юм. Хэтэрхий дэврүүн байна. Ийм байдал чинь чамайг л эцэст нь зовооно. Тайван томоотой бусадтай адилхан бай гэж байна!

Ээжийн дуу өндөрсөв. Тэгээд би тэр үед л ахынхаа яагаад үргэлж ээжтэй тэрсэлддэг байсныг ойлгох шиг болов.

𝐓𝐡𝐚𝐭 𝐒𝐮𝐦𝐦𝐞𝐫Where stories live. Discover now