10. Гал

116 25 4
                                    

Хоёр алхам.

Энэ барилга дээрээс унахад надад хоёр алхам дутуу. Хоёр алхаад л би энэ хараал идсэн хөгийн амьдралынхаа бүх өвдөлтийг ардаа орхиж чадна. Ахин хэн нэгний шүүсэн харцтай тулахгүй, ахиад хэн нэгний төлөө өөрийнхөө сэтгэлийг сэмлэхгүй. Тэр нь ч амар биз.

Гэвч би энэ хоёр алхамыг хийж даанч чадахгүй. Энэ алхамыг хийхгүй байх шалтгаан нь миний ээж байсан юм. Ийм зүйлийг ээж минь хүртэх эрхгүй шүү дээ.

Би санаа алдаад хэсэг тэнгэрийн хаяаг ширтэж зогсов. Би урьд нь угаас л ийм хүн байсан бололтой. Зүгээр л хайр гүнд нуугдсан намайг ил гаргаж орхисон байж.

-Хүсэхгүй нь ээ. Амьдрахыг хүсэхгүй нь. Юу ч хийхийг хүсэхгүй нь.

Би тэнгэрийг ширтэхдээ ингэж орилоод дараа нь санаа алдан доош суухад өөрийн эрхгүй нулимс урсаад эхлэх нь тэр. Юу мэдэрч байгаагаа хэн нэгэнд хэлмээр байгаа ч ойлгох хүн нэг ч байхгүй мэт санагдах юм. Яг л би энэ дэлхий дээр орь ганцаар үлдчихсэн мэт хачин, чимээгүй, гаслантай мэдрэмж.

-Унаж үхэх нь дутсан юм байна л даа.


-Азаар тэгээд унаад үхчихэж чадахгүй юм даа. Чи намайг түлхчихээч.

Нако миний ярьсанд толгой сэгсрээд

-Юу яриад байдаг юм бэ дээ.

-Тоглож байна даа.

Өнөөдөр бол бидний төгсөлтийн баяр. Бид сургууль дээр үйл ажиллагаанд оролцож түрүүн л суларч, надад ярилцах хүн хэрэгтэй байсан тул Наког дуудсан юм.

Яагаад Бэнто байхгүй вэ гэвэл тэр ахиад л явчихсан. Энэ удаад Токио биш Америк. Явахаасаа өмнө надтай уулзаад чимээгүй ширтэж, гарт минь жижигхэн чихэр бариулчхаад яваад өгсөн. Тэгсэн нь түүнд илүү амар байсан биз.

-Нако. Би үнэхээр ядарч байна. Юу ч хийх хүсэлгүй болчхож. Хааяа ийм өөрийгөө дэндүү их үзэн ядах юм. Ээж надад шинэ санаа хэлдэг ч би тэр үедээ нээрээ л гоё санаа байна шүү гэж боддог ч маргааш нь эсвэл цагийн дараанаас "Юунд хэрэгтэй гэж" гээд бодчихдог. Эхэндээ бүх асуудал ээжид байдаг гэж боддог байсан. Намайг ойлгодоггүй, үргэлж өөрийнхөөрөө байлгах гэдэг гэж боддог байсан. Гэхдээ удаан нухацтай бодох юм бол надад л бүхний учир байдаг бололтой. Уг нь хичээвэл үүнээс илүүг чадна гэдгээ мэддэг ч, хийхийг огт хүсэхгүй байгаад л учир байна. Галтай зүйрлэх юм бол дүрэлзэж байгаад нэг л салхинд унтарчихсан, гэсэн ч цог нь байсаар л байгаа. Гол зүйл нь тэр цогийг яаж буцааж дүрэлзүүлэхээ мэдэхгүй байна.

𝐓𝐡𝐚𝐭 𝐒𝐮𝐦𝐦𝐞𝐫Where stories live. Discover now