2. 알고싶지않아

201 33 1
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Чамайг анх харсан тэр зун би чиний нүдэнд оч маналзахыг үзсэн. Тэр маналзсан очыг үзээд би үүрд зөвхөн үүнийг л харж амьдрахсан хэмээн хүссэн. Үүрд чамтай... хамт.

_____________

-За тэгээд Япон, тэр тусмаа хөдөө ирэх ямар байна даа. Та нар уг нь Токио Киото, Хоккайдо гээд л олон гоё газарлуу явах сонголттой байсан баймаар юм явж явж энэ мухарт ирэх гэж.

Ангийн хөвгүүд шинэ хөвгүүнийг тойрон суучхаад асуултаар булж, харин Сынчол дэмий л самбар ширтэн сууна. Би харин тэднээс бүр залхаж байлаа. Яг хажууд минь ирчхээд л олон юм асууж шалгаагаад. Тэсвэр алдан юм хэлэх гэж байтал нөгөө салаанаас манай ангийн Хуши "Залхмаар амьтад чинь түүнийг тайван орхи" хэмээв.

Тэгснээ тэр босч ирээд Сынчолд Солонгосоор юу ч юм бэ хэлтэл Сынчолын нүд нь томорсоор түүнрүү ширтлээ. Харин би түүний үйлдэл бүрийг ажиглаж байв. Нүд нь томроход түүний сормууснууд дагаад бараг л намирч, үргэлж жимийтэй байдаг уруул нь бага зэрэг ангайв.

-Болсон бол Айкаг тайван байлгацгаа. Залхмаар амьтад чинь.

Хуши ахиад тэдэнд ингэж хэлээд цааш явж би харин түүнийг ширтсээр. Юу сонссон болоод хэзээ ч гаргадаггүй энэ төрхөө гаргаа юм бол?

Удалгүй ангийн багш ч орж ирэхэд бүгд чимээгүй болцгоов. Тэгээд хичээл эхэлж, би дэмий цонхоор ширтэн сууж байтал хаалгаар нэг тэргэнцэртэй хүн орж ирлээ. Гэтэл ээж босож очоод их л эвлэгхэнээр инээмсэглээд түүн дээр очсон юм.

𝐓𝐡𝐚𝐭 𝐒𝐮𝐦𝐦𝐞𝐫Where stories live. Discover now