5. 彼女

113 21 1
                                    

-Айка

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-Айка. Чи хэрвээ том болоод хүнд дурлавал, хэнээр ч битгий үүнийг шүүлгээрэй. Хэнд дурлах хэнтэй үерхэхийг чинь хэн ч чамд заах эрхгүй шүү.

-За Акито. Би дөнгөж арван настай та өөрөө хүнд дурласан гээд надад лекц тавих гэсний хэрэггүй! Таныг багшдаа дурласан гэхээр чинь ээж эсэргүүцэлгүй яах юм бэ?

-Үнэхээр л багшид дурлачихсан юм чинь. Тэгээд ч ээж өөдгүй юм. Юу ч болсон намайг ойлгох хэрэгтэй биз дээ. Ирээдүйд надад олон сайхан зүйл тохиолдож таарна.

-Гэхдээ ээжийн үгэнд ор л доо та.

-Ээжийн үгэнд ороод л бүхэл бүтэн хүнийг мартаж болдогсон бол сайхан л байна... Гуйя бурхан минь... Энэ хайрыг орхиход туслаач дээ.

Ах минь ингэж хэлээд их л сүртэй нүдээ анин тэнгэр өөд ширтсэн юм. Жаахан байсан болохоор л юу ч ойлгоогүй өнгөрч дээ.

_______

Нэгдүгээр сар байсан санагдаж байна. Нэвсийтэл цас орсон өдөр байсан. Тэгэхэд тэр охин манай ангид шилжиж ирсэн юм. Тэр охин шилжиж ирсэнээс хойш бүх зүйл 360 градус эргэчихсэн.

Гадаа цас орсоор, өнөөдөр манай ангид Осака хотоос нэг охин шилжиж ирсэн, том алаг нүдтэй, эгдүүтэй царайтай, дэндүү гэмээр гоё биетэй тэр охин ирээд л ангийнхан, нөгөө ангийнханыг шуугиулж амжсан. Сынчол хүртэл түүнээс харцаа салгахгүй байсан гээч. Тэр охиныг Минатозаки Сана гэдэг. Хөөх... Тэр охин бүр төгс гэмээр, яасан сайхан ааштай гэж санана. Би тэр охинд анхны харцаар л дуртай болж, найзууд болмоор санагдсан болохоор шууд л түүнтэй гараа сунган мэндэллээ.

-Сайн уу? Намайг Айка. Мацүмото Айка. Чамайг?

-Сана Минатозаки.

Тэр их ялдам инээмсэглэн ингэж хэлээд дараа нь буцан хичээлдээ анхаарах нь тэр. Задгайлсан ягаан үс нь түүнд зохидог гэж жигтэйхэн үзэгдэнэ. Сынчол түүнд бүр нүд унагаж байхыг би хараад хоолойгоо заслаа.

𝐓𝐡𝐚𝐭 𝐒𝐮𝐦𝐦𝐞𝐫Where stories live. Discover now