Үхэн үхтэлээ зөвхөн бие биенээ л хайрлацгаая....
AUTHOR's POV
Бүжгийн заалны цантсан толь, бүдэг гэрэл, заалны буланд байдгаараа амьсгаадан суух Ники гээд энэ бүгд цаанаа л нэг гунигтай уур амьсгалыг бүрдүүлнэ.
"Яагаад цээжлэхгүй байна аа! Иймхэн хөдөлгөөнийг яагаад цээжлэхгүй байгаа юм бэ? Чамд чаддаг юм үнэхээр байхгүй болчихжээ Нишимүра Рики! Тэнэг амьтан!" хэмээн өөрийнхөө толгойг хамаг чангаараа хэд хэд тоншоод авч буй нь өөрөө өөртөө хэр их уцаарлаж байгааг нь илтгэх шиг.
Харанхуй шахам бүжгийн зааланд өөрийгөө харааж зүхэж дууссан Ники одоо л нэг юм гэдэс нь хонхолзож байгааг анзаарч байлаа.
Сүүлийн долоо хоног ойролцоогоор гурван килограмм хассан болохоор одоо түүнд эрч хүч гэхээр зүйл үлдээгүй бололтой.
Заалны хананд байх цаг руу харвал энтертайнментын ресторан нээх цаг нь болсон байлаа. Ники өчнөөн цаг тасралтгүй бүжгээ давтсан болохоор бие нь ямар ч тамиргүй болсон хэдий ч юм идэхийн тулд хөлөө удаанаар зөөж явна.
Цахилгаан шатанд суун, нүдээ аньсаар хана налахтай зэрэгцэн цахилгаан шатны хаалга нээгдлээ. Ники гайхан нүдээ нээн харвал том нүдтэй, шавилхан биетэй охин нүүр дүүрэн инээмсэглэсээр цахилгаан шатанд сууна.
YOU ARE READING
ОРХИЖ БОЛОХГҮЙ БИД
RomanceХүн бүрт орхиж болохгүй хайр, орхиж чадахгүй хүн гэж байдаг шүү дээ.