EPISODE SIX

201 23 8
                                    

AUTHOR's POV

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

AUTHOR's POV

"Наоми ажил дээр хэд хоног эргэлдээд байсныг Ники мэдсэн болов уу?"

Сонхүн дүүдээ санаа зовсон янзтай том ахаасаа ийн асуух бол Хисын том нүдээ бүлтийлгэн улам том болгоод "Наоми юу? Тэр энд юу хийж байгаа юм? Ники мэдвэл ч бөөн юм болох байх даа" гэсээр хүндээр санаа алдана.

*****

Тогтсон заншилаар Ники, Иён хоёр өдрийн цайны цагаар хамтдаа хоол идэх гээд ресторанд зогсож байлаа.

Тэд хоорондоо юм ярьж, инээлдэж, Ники хаа нэг найз охиныхоо үсийг чихнийх нь ардуур хийн өхөөрдөнө.

Хосуудыг жаргалтайгаар инээлдэж зогсож байх хооронд энтертайнментийн ажилчид жиг жуг ярин, тэдэн рүү хаа нэг харц шидэж байлаа.

"Сүүлийн үед цаг агаар их муу байгаа шүү дээ. Дулаан хувцасаа сайн өмсөөрэй. Битгий байнга шорт өмсөж яваад бай, ойлгосон уу? Зун ч гэсэн даараад ханиад хүрчихнэ шүү дээ" хэмээн Ники Иёнд санаа зовох бол охин зөөлөн инээмсэглээд дуулгавартай гэгч нь толгойгоо дохино.

Ники захиалгаа хүлээх зуураа найз охиноосоо харцаа ч салгаж чадалгүй, энхрийлэн ширтэх аж.

Хоёр охины чанга инээлдэх сонсогдож ресторанд байсан хүн бүхний анхаарал тэдэн рүү шилжинэ.

"Чамтай бараг жил уулзаагүй, уулзсан чинь сайхан байна"

Наомигийн инээдийг таньсан Никигийн хөмсөг зангирч эхлэхтэй зэрэгцэн Наоми ч булан тойрсоор гарч ирнэ.

"Ники?"

Наомигийн инээд агаарт замхарсан аятай алга болоод Ники рүү ширтлээ.

Залуу хуучин найз бүсгүйгээ харсныхаа дараа Иёны бугуйнаас зуурсаар Наомиг мөрлөх шахам рестораныг орхино.

"Гэнэт яахчихав аа? Захиалга яг гарч байсан шүү дээ... би өлсөөд байна аа"

Иёныг ийн гомдоллоход Ники ийш тийш холхин, түүний яриаг сонсох ч завгүй элдэв бусын бодол толгойд нь эргэлдэнэ.

ОРХИЖ БОЛОХГҮЙ БИДWhere stories live. Discover now