Бид хагас цаг давхисны эцэст Ники ахын хувийн орон сууцанд ирлээ. Үүр цайсны дараа ямар үйл явдал биднийг хүлээж байгаа бол? Хэрэв хэн нэгэн зогсоолоос дээш гарч байхад маань зураг дарсан бол? Түүнтэй хамт байх сайхан байгаа ч бүх зүйлд санаа зовоод байх юм.
"Ус уух уу, жүүс уух уу?"
Чимээ аниргүй гэрт чимээ гаргаж, бүдэг шаргал гэрлэн доор зогсох Ники ах над руу харан юу уухыг минь асууна.
"Аль нь ч байсан хамаагүй ээ"
Намайг буйдан дээр биеэ барин сууж байхад тэр урдах ширээн дээр аягатай жүүс тавьчихаад хажууд минь зэрэгцэн сууж зөөлөн инээмсэглэл нүүрэндээ тодруулахын сацуу дулаан харц нь над дээр төөнөнө.
"Миний хажууд байгаад чинь итгэж чадахгүй нь ээ" хэмээн чимээгүй шивнэх тэр.
Салаад хэдэн сар өнгөрч. Тийм болоод ч тэр үү, бага зэрэг тухгүй байх чинь.
"Даарч байна уу? Манай агааржуулагч эвдэрчихсэн болохоор жоохон хүйтэн байгаа биз дээ?"
Би хүйт даасан хөлөө илэнгээ инээд алдан "гайгүй ээ, тийм ч хүйтэн биш байна"
Тэр юу ч дугаралгүй босоод явчихав. Хэдэн хормын дараа гарч ирэхдээ харахад л ямар дулаахан нь мэдрэгдэх бүтээлэг авчиран, өмссөн углаашийг минь тайлаад хөлийг минь буйдан дээр гаргана. Дараа нь өнөөх дулаахан бөгөөд зузаан бүтээлгээ хөлөн дээр минь тавьлаа.
"Одоо даарах нь гайгүй байх аа. Би агааржуулагчаа засуулах гээд захиалга өгчихсөн байгаа. Маргааш үдээс хойшхондоо засчих байх"
Ники ах эргээд дэргэд минь суучихаад дахиад л ширтэнэ. Тэр намайг ингэж ширтсэн хэвээрээ л байх юм бол би удахгүй элэгдэх байх шүү.
"Яагаад болзсон юм?"
Дахиад л Фэликс бид хоёрын талаар сониучирхан асууж байгаа бололтой.
"Зүгээр л... үнэнийг хэлэхэд бие биедээ тус болох гээд л болзсон юм"
Ники ах хөмсгөө бага зэрэг зангидан, сонссон зүйлдээ итгээгүй бололтой дахин лавлан асууна.
YOU ARE READING
ОРХИЖ БОЛОХГҮЙ БИД
RomanceХүн бүрт орхиж болохгүй хайр, орхиж чадахгүй хүн гэж байдаг шүү дээ.