FLASHBACK
"Уучлаарай, гэхдээ би таны сэтгэлийг хүлээж авч чадахгүй нь"
Фэликс уруулаа өргөн инээд алдаад "яагаад?"
"Хүсэхгүй байна. Би ч, миний сэтгэл ч"
Фэликс хөлөө ачиж суугаад, Иёны сэтгэлийг гуйхын оронд бардам харцаар түүнийг ширтэж байгаад "тэгвэл зүгээр карьерынхаа төлөө болзъё. Болж байна уу?"
"Хуурамчаар гэж үү? Тэгэх яг хэнд хэрэгтэй юм?"
"Чамд... бас надад"
Залууг өөртөө итгэлтэй гэгч нь инээд алдан хэлэхэд Иён нүдээ онийлгон "надад яагаад хэрэгтэй гэж?"
"Чи ойрд их хэл ам дагуулж байгаа биз дээ? Гэв гэнэт хүмүүс чиний эсрэг болоод л... чи одоохондоо шинэхэн уран бүтээлч байгаа. Хэрвээ над шиг олон жилийн туршлагатай, нэр алдар сайтай хүнтэй болзож байгаа гэсэн мэдээлэл тархвал чамд ашигтай, тийм биз дээ? Би хэд хоногийн өмнө нэг цуу ярианд орооцолдчихсон юм л даа" түүний яриаг Иён таслан "шөнийн цэнгээний газар уу?" гэхэд Фэликс дахин инээд алдан, толгойгоо дохиод "тийм ээ, тэр шөнийн цэнгээний газар. Тэр шөнө, тэр цэнгээний газарт биш, чамтай хамт байсан гэвэл миний карьер аврагдах гээд байгаа юм. Тэгэхээр хоёулаа бие биенийгээ харанхуй агуйгаас татаж гаргацгаая, тэгэх үү? Сайхан санаа байгаа биз дээ?"
Иён хэсэгтээ бодолд автан суух аж. Фэликсийн ярьсан зүйл оргүй худал биш. Иён сүүлийн үед их хэл амны бай болоод байгаа. Фэликс шиг алдар нэр нь тэнгэрт тулчихсан, олны хайр хүндэтгэлийг хүлээсэн хүнтэй болзож байгаа гэвэл Иёныг үзэн ядах хүмүүсийн тоо багасаж магадгүй л юм.
Иён нэлээд чимээгүй суусны эцэст ширээний ардаас босчихоод толгой дохин "тэгье ээ, бизнесийн харилцаа гээд ойлгочиход болно биз дээ?"
"Тийм ээ, болно. Чамайг ийм ухаантай гэж мэдээд байсан юм аа" гэсээр Фэликс ч мөн адил ширээний ардаас босон хүрмээ өмсөнө.
YOU ARE READING
ОРХИЖ БОЛОХГҮЙ БИД
RomanceХүн бүрт орхиж болохгүй хайр, орхиж чадахгүй хүн гэж байдаг шүү дээ.