EPISODE SEVEN

187 20 9
                                    

FLASHBACK

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

FLASHBACK

"Энтертайнментийн дүрмийг мэдэж байгаа биз дээ?!"

Никигийн менежер түүн рүү хатуу дүрмийн талаар асуун орилоход тэрээр салгалсан гараа атган номхон зогсохдоо удаанаар толгой дохино.

"Тэгээд? Тэгээд яагаад бэлтгэгдэгчтэй үерхэж байгаа юм бэ? Артист! Хэзээ ч бэлтгэгдэгчтэй ойртож, дотно харилцаа тогтоож болохгүй гэдгийг мэдсээр байж яах гэж тэр охинтой болзож байгаа юм? Япон охин хараад догдолсон юм уу? Бусад энтертайнментуудад зөндөө Япон охидууд байгаа шүү дээ, Ники!"

"Уучлаарай"

Ники хайрынхаа төлөө тэмцэж, үзэл бодлоо хэлэхийн оронд зүгээр л шал ширтэн менежерээсээ уучлалт гуйна.

"Олон нийт энэ талаар гадарлаад эхэлсэн. Зарим фэнүүд бүр мөрдөж байгаа. Тэр Япон охины карьер эхлээгүй байж дуусна. Эсвэл чиний арай гэж босгосон карьер чинь дуусна. Энэ талаар бодож үзээгүй хэрэг үү? Чамд үнэхээр урам хугарч байна шүү"

"Би... би дуусъя. Наомиг бодвол би мөрөөдлөөрөө хэдэн жил амьдраад үзчихсэн. Наоми... дөнгөж л мөрөөдөл нь биелэж эхлэж байгаа шүү дээ"

"Чи миний хэдэн жилийн хүч хөдөлмөрийг ганц охиноор сольж байгаа байх нь ээ?"

Менежер нь түүнийг өөрийнх нь энэ олон жилийн хүч хөдөлмөрийг үл хүндэтгэсэн гэх шалтгаанаар улам уцаарлаж хурлын өрөөг орхин гарлаа.

*****

"Гэрээ дуусахаас өмнө хамтлагаасаа гарч байгаа юм чинь би нөхөн төлбөр өгнө биз дээ?"

Гал тогоонд зарим нэг гишүүдийн өглөө уух ёстой бэлдмэлийг бэлдээд зогсож байсан менежер дээрээ очин Ники айсан янзтай ийн асуулаа.

ОРХИЖ БОЛОХГҮЙ БИДWhere stories live. Discover now