EPISODE TWELVE

160 15 19
                                    

"Хөөх, өнөөдөр их хөөрхөн харагдаж байна шүү

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Хөөх, өнөөдөр их хөөрхөн харагдаж байна шүү. Чамайг энгийн үед ийм догь хувцаслаж байхыг чинь огт харж байгаагүй юм байна"

Иён хальт инээд алдаад "яах гэж уулзъя гэсэн юм?"

Фэликс машиныхаа голын хайрцган дээр тохойгоороо тулан, Иёны нүүрэнд ойртоод "зугаацацгаая. Үдэшлэгт явъя"

"Хүсэхгүй байна аа. Амралттай байгаа болохоор зүгээр л харьж амармаар байна"

"Удахгүй шүү дээ. Чи тэнд очоод илүү их найзуудтай болж болно. Очоод цаг гаран болчихоод л гараад ирье. Би чамайг хүргээд өгнө өө. Битгий санаа зов"

"Би тэгээд ийм хувцастай явах юм уу?" гэсээр Иён богино, бариу даашинз руугаа заалаа.

Хариуд нь Фэликс нүүр дүүрэн инээмсэглэн "яасан бэ? Гоё л харагдаж байна шүү дээ. Чамд ийм хувцас их гоё зохидог юм байна"

"Тэгсэн ч явахгүй ээ" хэмээн Иён нүүрээ үрчийлгээд машинаас нь буух гэхэд Фэликс урагш сунасаар онгойлгосон хаалгыг нь буцаагаад хаачихав. Иён гайхаж, нүд нь томорсоор түүн рүү харвал залуу юу ч хэлэлгүй машинаа асаан хурд хэтрүүлсээр хаа нэг тийшээ давхина.

Хагас цаг давхисны эцэст Сөүлээс холгүйхэн, оршин суугч ч багатай газар байрлах том харшид ирэн машин нь зогсоно.

Фэликс машинаас буух бол Иён дотогш орох бодолгүй элгээ тэврэн суух аж. Харин залуу түүний талын хаалгыг нээн, эелдэгээр гараараа түүнийг машинаас буухыг дохино.

Иён ийм зовлонд өөрийгөө унагасандаа дахин нэг өөрийгөө хараагаад машинаас буулаа.

"Хүрэм байхгүй юу? Надад эвгүй байна"

Иён хөмсгөө жигтэйхэн зангидан ийн асуухад Фэликс ард талын суудал дээрээсээ өөрийнхөө сүрчиг ханхалсан хүрмээ аван түүнд нөмрөглөө.

"Хөөх, миний хүрэм найз охинд маань их сайхан зохиж байна шүү" гэсээр уруулаа хазлана.

ОРХИЖ БОЛОХГҮЙ БИДWhere stories live. Discover now