LEEYEON's POV
Итгэж чадахгүй нь ээ, олон жил нууцханаар хайрлаж ирсэн тэр нэгэн надад хайртай гэсэнд. Хэн ч сонссон итгэхэд бэрх шүү дээ.
Охидын дунд их алдартай, олон хөөрхөн эмэгтэйчүүд араас нь гүйдэг дэлхийн од анх уулзахдаа аймшигтай ихээр урмыг минь хугалаж, Ники мөн хэрнээ Ники биш юм шиг зан гаргаснаа дараа нь уулзахдаа жигтэйхэн эелдэг болчихсон байсан.
Тэгээд ч болоогүй гурав, дөрөвхөн удаа үг сольж үзсэнийхээ дараа анх удаа тухтай суугаад юм ярьж үзсэнээ гэнэт л сэтгэлээ илчилчихсэн. Бүх зүйл хэтэрхий хурдан өрнөөд байх шиг санагдаж байна.
Миний юунд дурласаныг нь асуудаг байж. Тэгвэл ядаж л итгэж болохоор шүү дээ.
"Иён, сайн уу?"
Шотаро ах намайг харан найрсагаар мэндчиллээ. Түүнийг анх удаа л бодитоор харж байна.
Дэбют хийсний дараахан танихгүй дугаараас надад зурвас ирсэн. Хэн гэдгийг нь мэдэхгүй болохоор хаширлаад хариулаагүй ч Шотаро ах байсан юм байна лээ. Үнэндээ би түүний талаар тийм ч их мэдэхгүй ээ. RIIZE хамтлагийн гишүүн гэдгээс нь өөр юу ч мэдэхгүй.
Шотаро ахын сүүлд гаргасан дууг сонсож байгаа гэдгээ цахим хаяг дээрээ хуваалцсан тэр орой Шотаро ах өөрөө түрүүлж над руу зурвас бичсэн. Хэдий тэр хүүхэд шиг эгдүүтэй, найрсаг ч гэсэн миний сонирхол биш болохоор тийм ч их таалагддаггүй.
"Дэбютийн үйл ажиллагаа чинь өнөөдрөөр дуусч байгаа биз дээ?"
Түүний асуултанд хариулахын оронд эелдэгээр инээмсэглэн толгой дохилоо.
"Чамтай хөгжмийн нэвтрүүлгийн үеэр л уулзах боломж гарлаа шүү. Чамтай бодитоороо уулзмаар санагдаад байсан юм"
Би үнэндээ эрэгтэй хүмүүстэй харилцах дургүй ээ. Бүгд л сээтэн хаяж, эргүүлж байгаад ямар нэгэн холбоо сүлбээтэй болох зорилготой юм шиг санагдаад байдаг болохоор. Бүгд баг зүүсэн хуурамч амьтад шиг санагддаг болохоор.
YOU ARE READING
ОРХИЖ БОЛОХГҮЙ БИД
RomanceХүн бүрт орхиж болохгүй хайр, орхиж чадахгүй хүн гэж байдаг шүү дээ.