EPISODE FIFTEEN

248 27 7
                                    

AUTHOR's POV

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

AUTHOR's POV

Удахгүй болох HYBE-н уран бүтээлчдийн нэгдсэн тоглолтон дээр нийлж үзүүлбэр үзүүлэх хэд хэдэн артистууд бүжгийн зааланд тойрч суугаад төлөвлөгөөгөө ярилцах аж.

"Хамтлаг бүрээс нэг гол бүжигчин гэхээр нэлээд их болох биш гэж үү? Эсвэл хоёр хэсэгт хуваагаад үзүүлбэр үзүүлж болно шүү дээ"

Ёнжүнийг нухацтайгаар ийн хэлэхэд Иён "хэрвээ үнэхээр хоёр хэсэгт хуваагдаад үзүүлбэр үзүүлэхээр болвол тэс өөр хоёр мэдрэмж өгөхөөр үзүүлбэр бэлдэх хэрэгтэй гэж бодож байна. Тийм биз дээ? Хоёр тусдаа үзүүлбэр хэрнээ хоёулаа ижилхэн мэдрэмж өгөөд байвал сонин шүү дээ" гэх бол бусад нь ч түүний саналыг дэмжинэ. Харин Ники ажилдаа анхаарлаа төвлөрүүлэх бус хажуудаа суух Иёныг өхөөрдсөн харцаар ширтэх аж.

Тэдний ажлын талаарх хэлэлцээр дундаа орж байхад хэн нэгэн заалны хаалгыг том гэгч нь онгойлгоно.

LEEYEON's POV

Дахиад л чи биш шүү...

Бүх хамтлагийн бүх гишүүд өөр өөр газар тусдаа үзүүлэх үзүүлбэрийнхээ талаар ярьж байгаа болохоор энтертайнментад энд тэндэхийн хаалга онголзуулаад яваад байхар хүн байхгүй. Хэн хаалга онголзуулаад байна гэж бодсон чинь И Юнбуг байжээ?

"Иён! Гараад ир, уулзъя!"

Тэр одоо хүртэл тушааж байна. Байнга л тушаах юм!

"Би энд ажилтай байна"

Бусдаасаа ичин сэмээрхэн ийн хэлэхэд Фэликс худал инээсээр "хонгор минь, ярих чухал асуудал байна аа. Удахгүй дээ"

"Таван минут хүлээчих. Эсвэл зурвасаар бичээд үлдээчих. Чухал ажилтай байна гээд байхад" гэчихээд түүнээс харцаа салган гартаа байх цаасыг ширтлээ. Зүгээр хоосон цаас ширтэх намайг бүр л эвгүй байдалд оруулах байх шиг.

Ичиж үхэх нь ээ. Энд байгаа хүмүүсээс. Фэликсийн бүдүүлэг занг тэд ойлгох болов уу? Мэдээж ойлгохгүй л байх л даа. Түүнийг угийн ийм хүн гэдгийг нь сайн мэдэхгүй болохоор.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Feb 26 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

ОРХИЖ БОЛОХГҮЙ БИДWhere stories live. Discover now