14.

114 18 12
                                    

Tell me what you want 
Tell me what you want what you want

Чихэвчээрээ дуу сонсон гэрийн зүг харанхуй гудмаар алхах үедээ "Ганцаараа ингэж алхалгүй зөндөө удчихаж ээ?" гэж бодоод л. Аргагүй дээ, үргэлж л тэр хүнээр хүргүүлж тэр хүнтэй цуг амьдарч тэр хүнийг ус агаар мэт боддог байсан би одоо амьдрах агаар ч үгүй бүх зүйлээс залхчихсан мэт ганцаар алхаж явна. 

Долоохон хоногийн өмнө цагаан сар болохоос өмнө аялачихаад ирье гээд ярьж байсан маань бараг л зүүд шиг санагдаад эхлэчих шиг боллоо. Тэр хүн ч тэр эмэгтэйг харснаасаа хойш миний зүг анхаарах нь байтугай ганцхан хором ч харцаа над дээр тусгаж чадаагүйг нь бодоход сэтгэл илүү их шархалж байна. 


7 хоногийн өмнө. Юн Си Ил авхайн буудлын өрөөнд.

Си Ил "Бүтэн цаг өнгөрчихлөө. Одоо тайлагнах болсон юм биш үү?"

Туслах "Олж чадах хүртэлээ бүх мэдээллийг нь цуглууллаа. Ёнгүг их сургуулийн 2-р дамжааны оюутан. Нийлдэг хүмүүс дунд нь Пак Сонхүн хүртэл байна билээ. Одоогоор эцэг эхийнхээ авч өгсөн байранд биш доод дамжааны дүүгийнхээ гэрт амьдарч байгаа."

Си Ил "Өөр газар? Яагаад? Бүхнийг голж шилж өөрөө л сонгоогүй бол барагтаа унтаж чаддаггүй хүн нэг сургуульд цуг явдаг байлаа гээд гэрт нь амьдрахгүй дээ?"

Туслах "Тийм ээ хадагтай. Зүгээр нэг дүү нь биш, найз залуу нь. Бас нилээн хайсны эцэст тэр хүнийх нь нэр Ким Сонү, график төслөөр суралцдаг. Гэрийнх нь хаяг нь Намяанжүд."

Си Ил "Машин бэлд яг одоо тэнд очиж бөмбөг тэслэх болно."

Солонгос улсын хотын төвд байрлалтай тансаг зэрэглэлийн зочид буудлаас 19:00 минутанд хар машинд суусан хүмүүс хөдөллөө.


Сонү "Алив ээ, хоолоо хийчихээд хүнээс харамлаад байх юм. Надад өгөх гэж хийгээгүй л юм байна л даа" гэсээр гал тогоондоо орж ирэх бол тэрийг нь харж өхөөрдчихөөд хамгийн дуртай хоолыг нь хийчихээд 10 удаа үнсэхгүй л бол өгөхгүй гээд таваглах ч үгүй сууж байгаа хүнрүү аль болох л эгдүүтэй царай гаргахыг хичээнэ. 

Тийм олон удаа үнсэхээр чинь хоолоо ч идэхгүй цааш үргэлжлэх юм болоод байгаа байхгүй юу. 

Жэй "Алив ээ, аравхан удаа үнсэх тийм хэцүү байвал өнөөдрөөс хоолны дэглэм бариад турах болох нь дээ миний бяцхан үнэг."

Сонү "Аравхан гэнэ шүү. Арав байтугай дөрөв тав үнсэхэд л хоолоо идэх биш өөр зүйл хийх болчихоод байхад. Өдөр л хийсэн шүү дээ. Одоо дахиад тийм эрч хүч байхгүй, алив хоолыг минь т.т"

Driving You Crazy |COMPLETED|Where stories live. Discover now