4.

199 30 3
                                    

Сонү "Сайн байна уу, Энжл кофе шоп-д тавтай морил."

Тийм ээ, хүсэлт бөглөж явуулсан кофе шопдоо ажилтанаар тэнцчихсэн. Одоо хичээлгүй үедээ хийх юм байхгүй гэж гиюүрч суухгүй ажиллана гэхээр амар л байна. Цаг зав л жоохон хэцүү болох байх гэж бодож байгаагаас ч өөр юм алга даа.

Энэ дундаас хамгийн гайхалтай нь Жэй ах надаас түрүүнд энэ газарт ажиллаж байсан гэдэг л байна. Өдөр шөнөгүй нөгөө хэдтэйгээ сургууль дээр бараг л хонон өнжин байдаг хүн ямар заваараа энд ажил хийдэг байна аа гэж хүртэл бодсон шүү.

Жэй "Сонү, хоёр американо 3-р ширээн дээр. Дараа нь Нэг ногоон цайны латте, нэг шоколадтай латте, хоёр аяган бялуу 7-р ширээн дээр аваачаад өгчих."

Сонү "За, ойлголоо."

Хэлснээр нь ширээнүүд дээр нь захиалгуудыг нь өгөөд буцаад ирж байтал Жэй ах дараагийн захиалгуудаа бэлдчихээд цаана байдаг нарийн боовны өрөөнд кройссант хийж байлаа. Энэ хүн ч ёстой төрөл бүрийн авъяастай юм аа.

Энэ газар долоо хоног ажиллаад л Жэй ах бид хоёр үнэхээр сайн гар нийлдэг болсон шүү. Захирал хүртэл хааяа бидэнд ажлаа даалгачихаад бусад салбар луу явдаг болсон гээд бод. Бас байнгын хэдэн үйлчлүүлэгчтэй болсон нь үнэхээр гайхалтай хэрэг шүү. 

Удахгүй энэ кафен нээлттэй хаалганы үйл ажиллагаа болно гэсэн. Тэр үйл ажиллагаагаар хэд хэдэн хүн ирж туслах юм гэсэн шт. Тэр болтол аль болох бэлтгэлээ сайн базаагаарай гэж захирал хэлсэн. 

Нээрээ өдрийн цайг Жэй ах бэлддэг болсон. Анхандаа Жонвон ирж өөртөө тэгээд надад бас бялуу ч юм уу авч өгөөд хамт иддэг байсан л даа. Даан ч ажилгүй оюутан хэр удаан өдөр болгон бялуу авч идэх вэ дээ? Тэгээд л Жэй ах тэрийг нь анзаарчихаад Жонвоныг мөнгөө үрж хэрэггүй гээд цайны цагаас нэг цагийн өмнө нарийн боовны өрөө рүү ороод өдрийн цайгаа бэлддэг болчихсон. 


Өглөө нь

Бараг л зуршил болчихсон гэмээр ах нарын өрөөний зүг алхаж явахдаа бодсон юмгүй л өнөөдөр яаж өнгөрөх бол доо гээд л. 

Тэгсхийж явсаар өнөө өрөөндөө ороход нээрээ л зуршил болчихож гэмээр бараг бүгдээрээ сууж байлаа. Мэдээж хамгийн инээдтэй нь бараг л яриад байх юм байхгүй байж дэмий бие биенийгээ ширтэж сууж байгаад хичээл эхлэх хонх дуугарахаар эхнээсээ босоод хичээл рүүгээ явна. Ингэж явсаар эхний хоёр цаг хичээлгүй байсан Сонхүн ах бид хоёр үлдэхэд л "одоо л цаг нь" гэж бодоод хоёр аяганд халуун кофе найруулж ширээн дээр авчирж тавиад зориуд түүний анхаарлыг татах гэсэндээ сууж байсан буйдангийнх нь урд сандал татаж авчраад түүн дээрээ хөлөө ачаад суулаа.

Driving You Crazy |COMPLETED|Where stories live. Discover now