20.

118 15 8
                                    

Би тэр хүнийг ашиглахаар шийдсэн. Харгис шийдвэр ч гэлээ... дараа нь надад хүн хэрэг тохохоор болвол "Өөрөө л өөрийг нь ашигла гэж амаараа хэлсэн шүү дээ" гэчихээд гэм хүлээхгүй сууж болох болохоор л тэр байх. Өөртөө ч итгэлгүй байгаа ч мартах хэрэгтэй байх.


"Намайг таныг ашиглах гэж байгаад дургүй чинь хүрж байна уу?" мөрийг нь налангаа хөтлөлцсөн гараа ажиглан нөгөө гараа хурууных нь үеэр гүйлгэн тоглохдоо асуухад минь тэр дулаахан гэгч нь инээмсэглэл бэлэглэчихээд толгойгоо аажуухан сэгсэрлээ.

"Чамд тэгэх эрхийг нь өгчихөөд ардаас нь намайг ашиглалаа гэж гонгиновол миний эр хүний бахархал унана шүү дээ бяцхан минь" гэж хэлээд хөтлөлцсөн гараа өргөн урууландаа миний гарыг хүргэн зөөлхөн үнслээ. 

Хэдий бид хэдийн хөтлөлцөх хэмжээний түвшинд ирчихсэн ч үүнээсээ цаашлаагүй байгаа билээ. Тэгээд ч нэг гэрт амьдардаг болчихсон болохоор бидэнд хамт байх хугацаа их дээрээс нь нэгнийхээ амьдралын хэв маягыг хүртэл ойлгох цаг хангалттайгаас илүү байгаа.


"Киногоо дахиад эхлүүлэх үү? эсвэл эндээ тэврэлдээд унтацгаах юм уу?" Сонхүн ах урдхан талд нь хэвтэх миний бэлхүүсийг дахин нэг удаа чангаар тэврээд хүзүүнд минь нүүрээ наан гүнзгий гэгч нь амьсгаа авчихаад шивнэсэн нь энэ.

"Надад бол ингээд хэвтэж байгаа нь л тухтай байгаа болохоор ингэс гээд унтсан ч яахав ээ. Та угаасаа ойрд ажил хичээл гээд олигтой амраагүй юм чинь." гэж хэлчихээд буйдангаас уначих гээд байсан болохоор биеэ хойш шахаж Сонхүн ахын энгэрт бүтэн наачихаад дэрлэж байсан гарыг нь тэврээд цамцыг нь үнэрлэлээ. Тэр хүнийхээс өөр ч мэдрэмж нь яг адилхан. Гэртээ суунгаа халуун кофе уух мэт, өдөржингөө шивэрсэн борооны дараа гадаа гаран гүнзгий амьсгаа авах мэт, манантай өдөр цонхны тавцан дээр суугаад ном унших мэт. Бодоход л, төсөөлөхөд л тав тухыг өгч өөрийнхөө бүх багийг хуулаад нүцгэн үнэнтэйгээ очсон ч болох тийм л газар шиг.


Жэй ахыг шохоорхохоос өмнө миний амьдрал байсанг нь дахин нэг удаа тунгааж эхлэхэд түүний амьсгал нэгэн хэвийн болоод хэдийн унтчихаж ээ. 

"Анх таныг харахдаа л дурласан гэсэн дээ? Үнэндээ би амархан дурлачихдаг хүн гэдгээ мэднэ ээ. Гэхдээ та цаанаасаа л өөр байсан... мэдрэмж нь хүртэл..." нүдээ анин анх уулзаж байсан ахлах сургуулийн жаалыг төсөөлөхөд тийм ч догь байгаагүй хирнэ ээ энэ дэлхий дээрх хамгийн үзэсгэлэнтэй хүн шиг үгүй ээ бүр түмэн одод дунд хамгаас том хамгийн их гэрэлтэх сар мэт л харагдаж байсансан. Уран гулгалтын спортод хичнээн хайртай болоод тийм гүн хар нүдэнд нь оч гялалздаг юм бол? ч гэж өчнөөн бодсон. 

Driving You Crazy |COMPLETED|Where stories live. Discover now