16.

102 18 6
                                    

1 сарын дараа

Жонвон "Сонү, чи тэгээд энэ ажлаасаа гарахдаа үнэхээр итгэлтэй байна уу?"

Ахин дахин гаргасан шийдвэрээ бодож үзсэн ч тэр хүн байхгүйгээр энэ газарт ажиллана гэж миний толгойд үнэхээр бууж өгсөнгүй. Энэ газрын өнцөг булан бүрт нь тэр хүнтэй өнгөрүүлсэн дурсамж байгаа болохоор энэ газарт ахиад удаан ажиллах юм бол тэр нь өөрийгөө зовоосон хэрэг болох биз.

Сонү "Гарна даа, энд удаан ажиллавал надад юу болохыг чи ч тэр мэдэж байгаа шүү дээ."

Миний хариултыг сонсчихоод хэсэг бодолхийлэх мэт болсноо санал нэгдэж байгаа аятай толгой дохиод арай гэж сурсан минт латтегаа хийж өгчихөөд амжилт хүслээ.

Ажлаасаа ингээд гарчихаж чадах ч гэсэн гэрээсээ яаж нүүх учраа олохгүй л байлаа. Гэрээний хугацаа дуусаагүй байгаа болохоор хугацаанаасаа өмнө гарчихвал надад ирэх алдагдал нь их. Тэгэхээр гэрээний хугацаа дуусах хүртэл гэртээ байж байгаад түүний дараагаас л нүүх талаар бодож эхлэе дээ.


Нэгэнт ажлаасаа гарчихсан хүнд хийгээд байхаар юм олдсонгүй, хичээлдээ яваад бусад цагаараа хүнтэй ч уулзалгүй гэртээ бүгээд байх нэг их сайхан биш байгаа ч гэсэн. Харин энэ зуураа нэг мэдрэл муутай хүн шиг зуршилтай болчхихсон нь Жэй ах руу захидал илгээх байлаа. Нэгэн цагт бие биендээ амлаж байсан амлалтаа биелүүлсэн болохоор тэгж их ач холбогдол өгөхгүйгээр бичих гэж оролдож байгаа ч нэг бол амиа хорлох гэж байгаа хүний сүүлийн үгс шиг эсвэл тэр чигтээ зайлаад өг гэсэн утга бүхий болоод байсан болохоор жаахан хэцүү л байна.


Сонхүн "Сонү, энэ долоо хоногийн амралтаар юу хийх гэж байна?"

Сонү "Хийх юм байхгүй байх аа, ажлаасаа гарчихсан болохоор одоо ер нь хичээлээс өөр юм алга л байна."

Сонхүн "Тэгвэл энэ амралтын өдрүүдээр өөр юм төлөвлөж болохгүй шүү. Би чамайг аваад гадуур гаръя."

Амжихгүй гэж хэлэхийн завдалгүй гүйгээд өглөө. Жэй ахыг явсанаас хойш Сонхүн ах бараг л манайд амьдрах нь холгүй намайг найрсаар л байгаа. Эхэндээ долоо хоног бүтэн үгүй гэчихсэн чинь одоо бол "үгүй" гэхийн завдалгүй яваад өгдөг болчихож. Яахав үгүй гэдгээ сонсохгүй бол зөвшөөрч байна гээд дураараа ойлгодогтой нь холбоотой л доо. Гэхдээ л тэр хүн нэгэнт явчихсанаас хойш ядаж найзуудтайгаа гадуур гарах нь байх л зүйл биз дээ тэ?

Driving You Crazy |COMPLETED|Where stories live. Discover now