Хысин "Боссон хүн байвал гоймон чаначих тэгэх үү? Гуйж байна."
Дөнгөж амь орж байгаа зомбинууд гэлтэй энд тэндээс "Ахх, Мнн" гэх авианууд гарсаар.
Өнөөдөр ууг нь хичээлийн өдөр гэхдээ хэн ч тэрийгээ санахыг хүсэхгүй байгаа бололтой.
12 цаг өнгөрч байхад л дөнгөж эхнээсээ босж эхлэнэ. Жэй, Сонү, Жонвон гэсэн дарааллаар босоод Сонү Жонвон хоёр идэх юм олж ирэхээр гарсан бол Жэй гэрт нь үлдээд энд тэнд шидэгдсэн хувцас, орж ирээд үүдэндээ овоолчихсон гуталнууд гээд Сонү-ийн гэрийн бохирдсон бүх зүйлсийг нь цэвэрлэлээ. Энэ зуур нь Сонхүн Даниэл хоёр сэрчихсэн нүүр гараа угаагаад, дэлгүүр гарсан хоёртоо сойз алчуур гэх мэт зүйлс захина.
Ууг нь бол Сонүгийн гэрт гэнэтийн зочинд зориулагдсан нэмэлт зүйлсүүд байдаг ч гэсэн 6 хүнд хүрэхээр их байсан гэж бол бодохгүй байгаа биз дээ тэ?
Сүүлд нь бүгд сэрцгээгээд цайгаа ууж эхлэхэд дор хаяж хоёр цагийн хугацаа зарцуулагдсан шүү.
Даниэл "Өчигдөр яг..."
Бүгд энд тэндээс орилолдоод Даниэлийг ерөөс яриулсангүй. Энэ нь Даниэлээс болсон хэрэг ч бас биш л дээ. Бүгд л хагас дутуу санаж байгаа ч гэсэн хэн ч бүр хэн нь ч өчигдөр юу болсон талаар яриа дэлгэхийг хүсэхгүй байгаад л байна.
Үд өнгөрч эхлэхэд л тэд ажилтайгаа санаж бүгд яаравчлан босч хувцсаа өмсөхөд тэнд ганц л хүн тоосон ч шинжгүй гэрийнх нь зурагтаар тоглоом тоглон сууна.
Жонвон "Жэй ах аа, ажилдаа явахгүй юм уу? Бид нар гарлаа шт ээ?"
Жэй "Юу вэ? Юун ажил. Өнөөдөр амардаг шт ээ. Тэгээд ч өчигдөр шөнийн клубт байхад та нарт хэлээд тэгээд л та нар ухаангүй болтлоо ууцгаасан шүү дээ? Санахгүй байна уу?"
Одоо л амьсгаа авав уу гэлтэй бүгд санаа алдаад гутлаа өмсчихсөн байсан хэд нь буцаагаад тайлж эхлэхэд дахиад л Жэй ийн дуу гарлаа.
Жэй "Та нар гэхдээ харихгүй юм уу? Өнөөдөр дахиад энд хонох гээ юу?"
Түүнийг ингэж хэлэхэд нөгөө хувцасаа тайлж байсан хүмүүс чинь "Нээрээ тийм шүү дээ." гэсээр буцаж өмсөөд эхнээсээ харих гэж байгаа бололтой Сонү-д талархсанаа хэлээд гэрээс нь гарлаа. Гэрээс нь гарж буй хамгийн сүүлийн хүн болох Хысин "Жэй-аа чи өөрөө харихгүй юм уу?" гэхэд Жэй толгойгоо хөнгөхөн сэгсрээд тоглоом руугаа эрүүгээрээ заахад Хысин ч ойлгосон ойлгоогүй нь тодорхойгүй ч нүүрэнд нь байсан багахан мишээл алга болчихсон амандаа үл мэдэг зүйлс бувтнасаар гарж хаалгыг нь зөөлхөн хаалаа.
YOU ARE READING
Driving You Crazy |COMPLETED|
FanficТанилцсан цагаасаа л өөртөө амлалт өгчихсөн байсан. Тэр хайр цацруулсан нүдээрээ над руу л ширтдэг тэр залуутай гэрлэнэ гээд. 2023.09.11 Enku