15.

135 18 4
                                    

Жэй-н талаас

Мэдээ уншчхаад Си Илыг ийм хурдан ирчихнэ гэж төсөөлөөгүй боловч Сонү Си Ил хоёрыг танилцуулах хэтэрхий эрт байна.

Жэй "Сонү, явах ажилтай болчихлоо. Маргааш ирж ачаануудаа авъя, одоохондоо ингээд явсан нь дээр бололтой."

Ямартай ч явах гэж буйгаа мэдэгдчихээд Си Илын гарнаас нь хөтлөн гэрээсээ гарлаа. Яг бодсон байсны дагуу биднийг гарч ирэхэд хэвлэл мэдээллийнхэн хэдэн байрны цаанаас бидний зургыг дарна. Тийм ээ, чимээгүйхэн гарж ирээгүй байсан бол энэ эмэгтэй манай гэрт бөмбөг тэслэх гэж байсан. Тэр бөмбөгт нь өртөж хамгийн их хохирол амсах хүн нь Ким Сонү байсан болохоор л арай гэж тэссэн хэрэг. Энэ хэдэн минионууд нь угаасаа биднийг очих ёстой газар хүртэл маань дагахыг мэдэж байгаа болохоор машинд суухдаа ч юм дуугарсангүй.

Си Ил "Хүн дагаж байгааг хэдийн мэдсэн л байлгүй. Би миний юманд дураараа хүнд хамгийн дургүй. Буудал руу орохдоо дотно юм шиг харагдвал танай жоохныг хэвлэлийнхэн оролдохгүйг нь ч гэсэн мэдэж байгаа биз дээ Жэй ши?"

Хоолой нь хүртэл ядаргаатай сонсогдоод байх юм.

Машинаас буучихаад хэлсэнийх нь дагуу аль болох дотно царайлахын тулд бэлхүүсээр нь тэврээд буудал орлоо. Одоо энэ талаар нь мэдээ гарчих л байх даа. Ким Сонүг яах вэ?

Хийхийг хүсэхгүй байгаа ч одоо хийхээс өөр аргагүй зүйл гэвэл Пак Сонхүнтэй ярих. Сонүд аль болох үнэнг нь хэлэхгүй зүгээр хажууд нь байгаад өгөөч гэж гуйх. Өөрөө л тайлбарлаж хэлэхгүй бол миний нархан хэнийх нь ч хэлсэн үгэнд итгэхгүйг нь мэдэж байна.

Цахилгаан шатанд ч чимээгүй явсаар хамгийн дээд давхарт нь ерөнхийлөгчийн өрөөнд орж ирээд туслах руу нь харж толгойгоо дохиход ойлгоод гараад явчихлаа.

Жэй "Ямар гээч жүжгээ тавиад байгаа юм? Өнөө өглөө л сүй тавих талаар мэдэгдэл гарсан байхад чи энд юу хийж байгаа юм? Тэгээд ч миний нэрийг хүртэл?"

Си Ил "Аргагүй л... Чи ч өөрийнхөө байсан амьдарлаас нилээн хөндийрчихөж ээ? Бидэн шиг хүмүүсийн хувьд хүний хувийн мэдээлэл гэдэг чинь газар дэлгээтэй хэвтэж байдаг сонинтой л адилхан шүү дээ? Харин ч чамайг дагаад чимээгүйхэн гараад ирсэнд минь талархах ёстой юм биш үү?"

Жэй "Гараагүй байсан бол яах байсан юм? Сонүг гэмтээх? Эсвэл тэр дагуулуудаа гэрт оруулж ирээд өөрсдийнхөө ичгүүртэй амьдарлыг дэлгэх?"

Driving You Crazy |COMPLETED|Where stories live. Discover now