10.

134 22 9
                                    

Жэй Сонү хоёр үерхдэг орой. Өөр нэгэн зоогийн газарт.

Энэ болзоо нь анхны хайртайгаа өнгөрөөж байгаа хамгийн сүүлийнх нь гэдгийг мэдэж байсандаа ч тэр үү бяцхан Жонвони маань үсээ ч янзлаад өөрт нь хамгийн гайхалтай зохидог хослолыг өмсчихөөд ширээнийхээ ард найз залуугаа ирэхийг хүлээнэ. 

Гэсэн ч түүнд харамсалтай санагдаад болохгүй байсан болохоор нь магадгүй Даниэл "уучлаарай" гэж хэлэх юм бол өршөөж ч магадгүй гэдгээ мэдэж байсан юм. Гэтэл түүний шийдвэрийг батлах гэсэн мэт Даниэл болзоондоо ирсэнгүй. 20 цагаас болзоо нь эхэлсэн ч 2 цаг гаран хүлээж бараг л 23 цаг болохын даваан дээр ганцхан зурвас ирсэн нь "Уучлаарай хайрт минь, зуслангийн байшин дээр завгүй байгаа болохоор очиж амжихгүй нь ээ. Очоод уулзъя." гэсэн байсан юм. 

Уучилж магадгүй? Бурхан минь тэр бодлоо Даниэлийн бөгс рүү нь чихээд өшиглөөд явуулах хэрэгтэй байж. Сүүлийн болзоондоо ч ирж чадсангүйд урам хугарах нь байтугай уур хүрээд маргааш нь сургууль дээрээ тааралдах л юм бол улаан нүүрэн дундуур нь нударгаа буулгахаа өөртөө амласан юм.


Өрөөндөө очиж амрахдаа Даниэлд одоо салъя гэдгээ зурвасаар бичиж явуулах уу? аль эсвэл маргааш уулзаж байгаад хэлэх үү гэж бодож байгаад дараад нь үлдэх дурсамжаа бодсондоо ч тэр үү уулзаж байгаад хэн хэндээ саад бололгүй ойлголцоод салах нь дээр юм байна гэж бодоод орондоо орлоо. Унтаж чадахгүй хөрвөөнө гэж бодсон ч үгүй ээ үнэхээр сайхан нойроо аваад өглөө нь бараг л сэрүүлэгнээсээ өмнө сэрсэн юм. Сургууь явах замдаа ч тэр Даниэлийг ирсэн байна гэж найдсангүй. Угаас ирэх болоогүйг нь мэдэх болохоор тэр юм болов уу?

Хичээл ороод бараг л эхний хоёр цаг нь орчихсон байсан байх, ард ирээд тэвэрч ч амжаагүй байхад үнэртэх хурц үнэртэй усаар нь ирчихсэн байгааг нь мэдээд намайг тэвэрхээс нь өмнө гарыг нь холдуулаад өөрөө зай авч зогслоо. Үнэртэй усанд дургүйг минь ууг нь мэддэг байсан шүү дээ.

Даниэл "Яасан бэ хонгор минь? Өчигдөр болзоондоо ирээгүй гээд уурлаад байгаа юм уу? Уучлаарай даа. Нагац ах туслаад өгөөч гээд байхаар нь татгалзаж чадалгүй явчихсан юм аа."

Цамцаа индүүдээгүй болохоор үрчлээс бүр нь тод харагдаад жаахан л няхуур харчихвал хүзүүгээ арчсан ч арилаагүй уруулын будагны мөр, эгэмний ясан дээрээ шимүүлчихээд тэрийгээ ч мэдээгүй юм уу гэмээр цамцныхаа эхний хоёр товчийг тайлчихсан... Хэн ч харсан хүүхэнтэй л шөнийг өнгөрөөсөн байхад яаж ичихгүй нагац ах дуудаад гэж хэлдэг байна аа.

Driving You Crazy |COMPLETED|Where stories live. Discover now