-여섯-

46 8 0
                                    


Нар жаргаж буй үйл явцыг тэд харангаа үе үе шар айрагнаасаа балгалан сууцгаана. Тэд Саны найз Сонхвагийн байшинд ирсэн бөгөөд далайн эргээс холгүйхэн байх хоёр давхар тансаг хаус юм.

Гал тойрон суухаар болж Сан Минги хоёр модоо цуглуулах бол Юми Үён Сонхва гурав идэх зүйлс бэлдэж үлдсэн хэд нь уух юмаа гадагш нь зөөх аж.

"Үён хоол хүртэл сайн хийдэг байх нь ээ~"

Сонхва Үёний чадварыг гайхширсаар л ийн хэлвэл Үён толгой дохиж үсээ хойшлуулна.

"Наадхаа битгий хөөргөө! "

Сонхва Юми хоёр инээлдэж Үён эгчийгээ хөнгөхөн цохих аж.

Үён амттангаар дүүргэсэн саваа сандалныхаа хажууд тавьчихаад зогстол хэн нэгэн түүний чих рүү үлээх аж. Тэр багагүй цочин эргэж харвал Сан түүн рүү нүдээ ирмэн яваад өгөв. Үён инээмсэглэнэ.

"Тэр хоёр... их дотно юмаа?"

Тэднийг харж байсан Минги ийн хажуудаа байх Хунжунд хэлвэл тэр ч мөн толгой дохих аж.

•You and Me•Where stories live. Discover now