-열둘-

40 8 2
                                    


Ажлаасаа тарж ирсэн Сан утсаа л ширтэн Юмигийн хэлсэн зүйлийг ч тогтож сонсолгүй хариу үл хэлэн сууна. Юми санаа алдан Саныг зөөлөн цохин дуудвал Сан одоо л Юми рүү төвлөрөх аж.

"Уучил, юу гэсэн бэ?"

Юми асуух эсэхдээ эргэлзэн сууна. Түүний харсан бүхэн, сонссон болгон нь үнэн эсэхийг үл мэдэх ч итгэхгүй байхаар сэтгэл шулуудсан юм. Гэвч Саны түүнтэй харилцах харилцаа энэ бүхэнд эргэлзэхээр болгож байх аж.

"... хоёулаа салах уу?"

Гэнэтхэн л ийм зүйл ярьсан нь Саныг гайхшруулж шалтгааныг асуун Юми руу биеэ эргүүлэн суув.

"Сан аа~ зүгээр л үнэнээ хэлж болноо, надаас уйдсан бол... дахиад хайрлаж чадахгүй юм шиг байвал... "

Юмигийн нүдэнд нулимс цийлэгнэн хэлвэл Сан хөмсгөө зангидан Юмиг энгэртээ наан тэврэх аж.
Өнгөрсөн хугацаанд Үёнтой л хамт байх гэж хичээсээр албан ёсны эхнэр Юмигээ мартсан өөртөө дургүйлхэх ч нөгөө талаараа энэ бүхнийг нэг тийш болгож дуусгахыг ч мөн хүснэ.

"... чи Үёнд хайртай биздээ?"

•You and Me•Where stories live. Discover now