-열-

39 9 0
                                    


Саны хувцсыг янзлан зогсож буй Юми, гэтэл Саны хувцасны халааснаас нь жижигхэн polaroid зураг унаад ирэв. Хамтдаа авхуулж байсан зураг юу байгааг бодох зууртаа инээмсэглэсээр зургийг аван харвал тэр биш түүний дүүтэй их дотноор авхуулсан зураг байх аж.

"Үён... яагаад ... Сан Үён хоёр яагаад хамтдаа ийм зураг...?"

Гайхаж балмагдаж байх ч өөрийгөө тайван байлгаж юу болоод байгааг ойлгох гэж хичээж буй. Угаалгын өрөөний хаалга нээгдэн Үён үсээ илсээр орж ирж байв. Юмигийн нулимс юу юугүй урсах гэн өөрийгөө барин зогсоно.

"Нүүна~ юу юм?"

Үён эгчийнхээ гарт байх хайрттайгаа цуг авхуулсан зургийг аван шуудхан л халааслаадхав.

"Та хоёр ч их дотно болжээ~ ашгүй дээ, Санд хань болж байгаад чинь баярлалаа~"

Үён тайвширч байх бол Юми тэдний харилцааг сэжиглэнгүй зогсоно.
Дотроос нь хэн нэгэн амьсгалыг нь боож буй аятай л давчдах мэдрэмж төрж байх ч Үёний өмнө зүгээр мэт жүжиглэсээр л.

•You and Me•Where stories live. Discover now