-열다섯-

45 9 1
                                    


Хичнээн хайгаад ч эргэн тойрноосоо Үёнийг олж харж чадаагүй Сан газарт өвдөглөн сууж өөрийгөө зүхнэ. Эхнээсээ л өөрийгөө ойлгосон бол гэх харуусал дүүрэн.

"... уйлаад байгаа юмуу?"

Сан нулимс цийлэгнэсэн байх нүдтэй дээш харвал Үён түүн рүү инээвхийлээд зогсож байв. Тэр хий зүйл харсан эсэхдээ эргэлзэж нүдээ нухлах зуурт Үён түүнийг татан босголоо.

"Яагаад энд ингээд сууж байгаа юм?"

Сан шуудхан л хайртыгаа тэвэрч аван уучлаарай хэмээн бувтнана. Үён Саны нурууг илж жаргалтай байгаагаа чихэнд нь шивнэлээ.

"... би чамд хайртай, Чүэ Сан!"

Үён Саны уруул дээр үнсэн холдвол Сан түүний хүзүүнээс нь татан өөрлүүгээ ойртуулаад шуналтай нь аргагүй Үёний уруул дээр хүчтэйхэн үнсэв.

".. хаашаа ч битгий яваарай, Жон Үён!"

Ad/ анхны woosan байлаа гэж~ энэ хүртэл хамт байсанд баярлалаа~ дараа дахиад чадвар хүрвэл бичих байхаа💜

•You and Me•Where stories live. Discover now