-열넷-

48 10 0
                                    


Ширээн дээр байх цаасыг Сан аван харвал салах өргөдөл байх ба эхнэр нь аль хэдийн гарын үсгээ зурчихсан байх нь тэр. Гэнэт л ингэж аашлаж буй нь Саныг гайхшруулж өрөөгөөрөө тэнэн эхнэрээ хайх ч байсангүй. Харин түүний утсанд зурвас ирэх аж.

'Сан а~ чи ч би ч аль аль нь бие биенээсээ уйдаж үгүй ээ бие биенээ гэхээ больсон юм шиг байна. Би ч чамайг дахиж хайрлах гэж хичээгээд чадахгүй юм байна~ уучлаарай би үнэхээр хичээсэн ч болохгүй нь.
Өнгөрсөн хугацаанд хамт байсанд баярлалаа, аз жаргалтай амьдраарай~ Чүэ Сан~'

Сан яах ёстойгоо үл мэдэж газарт цөхрөн суухдаа яагаад ч юм Үёнийг бодох аж. Өдөр бүр түүнийг хүлээж буйгаа уламжлан зурвас илгээдэг байсан түүний хайрт нэг л өдөр зурвас ч дуудлага ч хийхээ больсон байсан. Сан үүнийг анзаарах ч сөхөөгүй сэтгэл зүрхээ Юмид өгөх гэж хичээн завгүй явсан.

'Таны залгасан дугаар буруу байна, та дугаараа шалгаад дахин залгана уу...'

Сан сонссон зүйлдээ итгэж ядан дахин дахин залгах ч ялгаа байсангүй.
Өөрийгөө буруутгаж зэмлэн суухад түүний утсанд дуудлага ирсэн нь Юмигээс байв.

"Сан а! Хурдан нисэх онгоцны буудал руу яв! Үён Америк явж байгаа гэсэн! Чи одоо явахгүй бол дахиж уулзахгүй ч байж магадгүй!"

Юми үнэхээр сандарсан байдалтай хэлэх бөгөөд түүний хоолой чичирж уйлж буй нь илт. Сан утсаа таслаад гэрээсээ гүйн гарч хамаг хурдаараа давхин явна.

Эргэн тойрноосоо хичнээн их хайсан ч Үён байсангүй.

'Хувь тавилан гэж байдаг бол дараа дахиад таарна гэдэгт итгэж байна...'

Ad/ ингээд дууслаа... гэхгүй юу-

•You and Me•Where stories live. Discover now