"Зайрмаг идмээр байна~"Ажлаасаа тарж ирэх замдаа тоглоомын талбай дээр бие биенээ хайрын харцаар ширтэн суух Үён Сан хоёр. Сан Үёний цамцнаас татан зайрмаг идмээр байгаагаа хэлэхэд Үён тэсэлгүй инээд алдана.
Анх удаа л түүний ийм төрхийг харсан Үёнд хайртыгаа дахиад эрхэлж буйг нь хармаар санагдах.
"... ахиад нэг хэлвэл авч өгье~"
Үён жуумалзсаар Сан руу харвал Саны хошуу унжин доошоо харж байснаа Үёний хацар дээр хурдан гэгчинь үнсээд холдлоо. Үён бүр л инээд алдан жаргалтай гэгчинь савлуураас босон Саны араас гүйх нь тэр.
"Өдөр ирэх тусам л дурлаад байх юм..."
Үён санаа алдсаар хэлвэл Сан түүний толгойг илнэ. Сан ч ялгаагүй өдөр тутам үгүй ээ бүр цаг минут тутамд Үёнийг гэж буй өөрийгөө гайхаж сонин санагдах болсон юм.
Чимээгүй байдал ноёлож тус тусдаа өөрсдийнх нь энэ хайрын түүх эцэстээ жаргалтайгаар дуусах болов уу, гунигтай дуусах болов уу хэмээн бодол болон алхана.
Сан Үёний урд гарч зогсон үл ялиг бөхийн Үёний нүүртэй нүүрээ ойртуулан үл ялиг инээмсэглэл тодруулав. Үён түүний хийх дараагийн үйлдлийг тааж ядан инээвхийлнэ.
"... дараа нь юу ч болсон бие биенээ дахиж хайж олно шүү, амла"
YOU ARE READING
•You and Me•
FanficЖоохон л эрт бие биенээ олсон бол гэх харуусал Ядаж л бие биенээ олсондоо жаргалтай гэх чиний хоёр тал.