"Са—-н" хайртыгаа харсандаа догдлон баярласаар дуудах гэтэл өнөөх нь өөдөөс нь толгой сэгсрэх аж. Гэтэл хайрт нь хууль ёсны эхнэр буюу түүний эгчтэй цуг явж буй.'... яагаад ингэж их харамлаад байнаа'
Сүүлийн үед Үёны дуудлага мессеж тэр бүү хэл харц ч тулгархаа байсан Сан сэтгэл шулуудсан гэнэ. Өөрийн эхнэр Юмидээ л бүхнээ зориулаад үзэхээр.
Үёнд байдаг муухайгаараа хандаж өөрийгөө үзэн ядуулах гэж хичээж байгаа нь энэ гэнэ. Гэвч дотроос нь хэн нэгэн эсэргүүцэж хашхирах аятай л давчидмаар мэдрэмж байнга л мэдрэгдээстэй.
Үён хөлөө чирсээр гэртээ ирвэл түүний хайрт болон түүний эгч тусдаа гарч нүүж буй гэнэ. Тэнгэр нурах шиг л санагдаж Үён яах учраа үл ойлгоно.
Түүний хувьд бүх юм нь байсан аятай л тэгж их итгүүлчихээд эцэстээ ингээд явж байгаад нь дургүй нь хүрж харааж зүхмээр байх ч чадахгүй. Хайртай гээд дотроос нь орилоод байхад яалтай.Үён өрөөндөө өөрийгөө түгжиж элдэв бусын л зүйл бодож өдөр бүр үгүй ээ цаг минут тутамд л Сан руу зурвас бичиж дуудлага хийх нь дэндүү өрөвдөлтэй.
YOU ARE READING
•You and Me•
FanfictionЖоохон л эрт бие биенээ олсон бол гэх харуусал Ядаж л бие биенээ олсондоо жаргалтай гэх чиний хоёр тал.