Солонгосын хамгийн баян айл гэдгээрээ алдартай Пак гэр бүл...Пак гэдэг овгийг сонсоод л хүмүүсийн толгойд аав ээж хоёрын маань төрх буудаг ч дүү бид хоёрыг мэдэхгүй байх нь элбэг. Арга ч үгүй дээ овго нь л Пак болохоос бид хоёр аав ээжээс тусдаа гараад эгэл жирийн амьдралаар амьдарч байгаа хүмүүс. Хөндлөнгийн хүмүүс харвал аав ээжтэйгээ муу харилцаатай гэж бодох ч яг үнэндээ бид хоёр аав ээжийн эрх танхил үрс байгаа юм. Зөрүүдэлсээр байгаад тэднийгээ Америкт үлдээгээд өөрсдөө Солонгост ирж хүссэн мэргэжлээрээ сурч байгаа. Миний хувьд 20 настай анагаахын оюутан Пак Сона харин миний тэнэг дүүг Пак Сонхүн энэ жил төгсөх анги болохоор 9 сарын 1-нг хамгийн ихээр хүлээж буй хүндээ. Тэсэн ядан хүлээгээд байгаа хичээлийн шинэ жилийн баяр нь 3хон хоногийн дараа тул өнөөдөр бид хоёр гарч хичээлийн хэрэгсэлээ цуглуулна даа.
====================
Би "Пак Сонхүн сэрээрэй өнөөдөр гарч юмнуудаа цуглуулах ёстой шдээ" хэмээн тоглоомоор хөнжилийг нь татахад ууртайгаар өөдөөс "Ёстой нэг өглөөний 8 болж байна шдэ хичээл ороогүй байхад ийм эрт сэрээж яах гээд байдаг юм" гэх нь 1р ангийн хүүхэд хичээлдээ явахгүй гэж уурлаж байгаа мэт харагдана.Эгч нь болсон хойно яаж ийж байгаад босгож ирээд өглөөний цай бэлдэж өглөө.
Би "Амттай байна уу?"
Сонхүн "Амтгүй байнаа, шал муухай байна" гээд хоолныхоо тавгийг түлхчихэв
Би "Түрүүхэн амандаа чихэх нь холгүй идэж байсан хүн чинь юу вэ, болих л гүй юу чамайг идэхгүй бол нохой хооллож буян үйлдэхээс" гээд хоолыг нь өөр саванд хийхэд
Сонхүн "Юу вэ? Чамайг идэхгүй бол ч гэх шиг нохойнд өгөх гэж байсан хоолоо надад өгөөд байсан юм уу хаашаа юм"
Би "Хэрүүл хийх гээд ядчих юмаа, аливээ бос явж юм хум цуглуулъя, хичээл ороход 3хан хоног үлдчихээд байхад чи бид хоёр шиг юу ч гүй байгаа хүн алга"
Сонхүн "ойлголоодоо ойлголоо явъя" хэмээн гадуур хувцасаа өмсөөд граж руу буулаа. Гэхдээ энгийн нэгэн граж биш бид хоёроос өөр хэн ч нэвтэрч чадахааргүй аварга том граж...
Би "Юу вэ? Чи дахиад шинэ машин авчихаа юу?"
Сонхүн "Тиймээ, ганган эд байгаа биздээ" гээд шинэхэн хар Ламборгини дээрээ гараа тавина.
Би "Унахгүй зөндөө юмтайн байж шинээр яадаг байнаа"
Сонхүн "Энэ удаад унанаа, ямар болохыг нь өнөөдөр мэдчихье" гээд машиныхаа түлхүүрийг надруу шиднэ. Сонхүн жолооны үнэмлэхгүй байгаа болохоор ямар нэгэн газар луу явахад би л машинаа барьдаг билээ.
Би "Чи бүр улаан өнгийн салонтойг нь авчихсан юмуу?"
Сонхүн "Цөөхөн гарсан загвар шүү би арай гэж л олж авсан"
Би "Картуудыг чинь хаалгахгүй бол чи бүр мөнгө үрэхээ зогсоохгүй нь ээ"
Сонхүн "Битгий лдээ, энэ машиныг авмаар байсан юмаа, Ким овогтны жаал авцан байхад би яагаад Солонгосын хамгийн баян хүний хүү байж авч болохгүй гэж вэ?" Хэмээн гомдоллоно.
Би "Хүн болгонтой уралдахаа боль Сонхүнаа, хэзээ нэгэн цагт бид дампуурч мэдэх болохоор сэрэмжтэй байх хэрэгтэй"
Сонхүн "Ойлголоо Пак хатагтай"
Би "Нэгэнт шинэ машиныг шалгаж байгаа юм чинь шалгасан шиг шалгацгаах уу?" Хэмээгээд хаазаа тултал гишгэлээ
Сонхүн "Янзтай!!" Хэмээн цонхоор гаран орилно.
====================
Өдөр болгон бидний дунд том жижиг хэрүүл болдог ч би энэ тэнэг дүүдээ хайртай...