Sona POV:
...Хисын, өөр охинтой явж байна, магадгүй найз охин нь байх лдаа. Гэхдээ яагаад цээжин дотор чулуу бугласан юм шиг мэдрэмж төрөөд байнаа, энэ хардах гэдэг нь үү? Гэвч би түүнийг хардах хэмжээний хүн биш шүү дээ...
Гэнэт л юу хийж байгаагаа санан касс руу явлаа. Гэтэл араас хүн товших шиг болон эргэж харвал Хисын инээмсэглэн зогсоно.
"Мөн байжээ, таныг харчихаад мөн үү, биш үү гээд байж байлаа" гэв. "А-Аан тийм үү?" гэдгээс өөр үг амнаас гарсангүй таг гацан зогсоно, тэгхийн хажуугаар нүд минь хамт явж байсан охиныг нь хайгаад ч байх шиг.
Хисын "Та юу хийж яваа юм?" гэж хэлэхэд нь гартаа байгаа АЦХ-гээ санан хацар халуу дүүгээд л явчихав. Би "Аан би нөгөө, жаахан идэх юм авах гээд л..."
Хисын "Их орой болж байна, аюултай шдээ ядаж Сонхүныг явуулахгүй"
Би "Яаралтай байсан юм аа" гэхэд Хисын миний гарт байх зүйлүүд рүү харан "Аан" гэв.
Би "Г-Гүэ, чиний бодож байгаа яаралтай биш шүү, н-нөгөө манай найзынх л..." хэмээн гацаж түгдрэн байж тайлбарлах гэж оролдоно.
Хисын инээмсэглэн "Зүгээрдээ би ойлгож байна" гэв
Би "Чиний ойлгож байгаа шиг бишээ..." гээд үгээ гүйцээж амжаагүй байхад хамт явж байсан охин нь хүрч ирэн над руу тийм гэхийн аргагүй харцаар харна. Би ч юу хийснээ ойлгохгүй зүгээр л эргэж харан кассанд юмаа бичүүллээ.
Дэлгүүрээс гараад явж байхад тортой зүйл маань урагдаад авсан байсан алимнууд маань хэдэн тийш өнхөрөв. Ёстой нэг давхар уут хийх байсан юм хэмээн бодон алимнуудаа түүлээ...Гэвч өөдөөс хурц гэрэл тусан хурдтай наашилж байв.
Гэнэт л ухаан орлоо, би чинь нээрээ машин зам дээр байгаа юм байна шүү дээ. Ингээд л бүх зүйл дууслаа хэмээн бодон суухад чанга гар орж ирэн намайг татав...
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Хисын "Зүгээр үү?" хэмээн ихэд айсан бололтой асуух бол би түрүүний шокноосоо гарч чадалгүй зогсоно.
