3. Бэлтгэл

211 14 3
                                    

Сонагийн талаас:

Түрүүн болсон тэнэг гэмээр азгүй үйл явдал бодогдоод орон дээрээ зүгээр хэвтэж чадсангүй. Заяа нь хаясан юм, тийм царайлаг залуутай яаж тийм азгүйгээр таардаг байнаа бурхан минь гэж. Гүэ гү Пак Сона *толгойгоо сэгсрэх* царайлаг залуу гэнэ шүү, дүүгийн чинь найз байхад юугаа бодоод байгаа юм.

Хэсэг сууж байснаа нөгөө хоёрт жоохон амны зугаа болохоор зүйл өгөх хэрэгтэй юм шиг санагдаад гал тогоонд орж жимс зүсээд очлоо. Үүдэнд нь ирчихээд орж чадахгүй байна, би яг яагаад байнаа бурхан минь арай сандраад байгаа юм байхдаа? Гэж эргэлзсээр ямартай ч нэг юм орлоо.

Би "Өлсөж байгаа байлгүй, жаахан юм идчих" гээд урд нь байсан ширээн дээр тавихад Сонхүн "Тийм байлгүйдээ хүний эгч болсон хойно бас ингэдэг юм байж" гээд усан үзэм аваад амандаа хийнэ, Би "Дандаа зэвүүн үг унагах юмаа чи муу" гээд өнөө залуу руу хараад "Нээрээ танилцаагүй юм байна, эгчийг нь Пак Сона гэдэг" гээд инээмсэглэв.

Пак Сона чи сая яг юугаа хэлчихэв ээ? Ямар авгай байгаа бишдээ арай өөрөөр өөрийгөө танилцуулж болно доо  хэмээн бодоход Хисын "Танилцсандаа таатай байна нүүна, намайг И Хисын, Сонхүн бид хоёр 2 жил гаруй найзалж байгаа гэлээ. Би "Хөөх ийм удаан найзалсан гэж мэдээгүй юм байна" гэж хэлсэн ч өөдөөс хараад инээж байгааг нь хараад ухаан алдах нь яанаа. Арай би дүүгийнхээ найзыг сонирхоод байгаа юм байхдаа? Үгүй ээ болохгүй, яасан ч болохгүй.

===========================
Маргааш нь Сонхүныг хүргэж өгчихөөд өөрөө сургууль руугаа явлаа. Өдөржин хичээл орж орж нөгөө 3тайгаа ойрхон байдаг кафед уулзлаа, Сүрён бид хоёр Анагаахын их сургууль, Мари Сөүлийн их сургууль, Нами Урлагийн их сургууль-д сурдаг болохоор уулзана гэж ховорын бараа, хичээл эхлээд удаагүй байгаа болохоор л нэг нэгнийхээ царайг сайн харж байгаа дээрээ ойр ойрхон уулзаж байгаа нь энэ. Баахан зүйлс ярисаар сэдэв маань хайр дурлал, краш гэдэг зүйлрүү орчихлоо, гэвч энэ бүгдийг ярихад хайр дурлал гэдэг зүйлийг огт сонирходгүй миний бие халуу дүүгээд л сонин мэдрэмж төрөөд байна яаж байгаан болоо.

Өнөөдөр Сонхүн бэлтгэлтэй болохоор орой 19:00-н үед очлоо. Сургуулийнх нь сэлүүхэн коридоороор явсаар зааланд нь орлоо, тийм их биш ч нилээн олон өндөр хөвгүүд сагс тоглож байна, миний сонссоноор энэ хэд сургуулийнхаа сагсны лигийн тамирчид байх нь. Тоглоом гэж улайрахгүй ядаж хөлсөө гаргаж хөдөлмөрлөөд сагс тоглож байгаа дүүгээ хараад бахархах ч шиг. Нилээн удаан ширтэж суусны дараа цаад талын өрөөнөөс нь бэлтгэлийн хувцас өмссөн Хисын гараад ирлээ...Хэлэх үг олдохгүй нь, энэ залуу намайг яаж ингэж их өөртөө татаад байнаа.

ᯓДҮҮГИЙН НАЙЗᯓWhere stories live. Discover now