Sona POV:
Хисын манайд ирж хоол идсэнээс хойш аль хэдийн 4 хоног өнгөрсөн. Яаж хэлэхээ мэдэхгүй ч би Хисынийг хэзээ ирэх бол, аав ээж хоёр нь хурдан явахгүй юм байхдаа гэсэн бодол хааяа төрнө.
Эхний хоёр цаг лекц байж байгаад хими орсон болоод ч тэр үү яалтачгүй ядарч бас нойр хүрч байв. Сүжин бид хоёрын химийн хичээлийн цаг зөрдөг болохоор би ганцаараа сууж байсан юм. Угаас туршилтын биш онолын цаг байсан болохоор нойр хүрээд дуг хийчихэж, ширээ дэрлэн хэвтэж байхад хэн нэгэн намайг дуудна. Дээш өндийн харвал их дэгжин мөртлөө нямбай цэвэрхэн хувцасласан өндөр залуу инээмсэглэн зогсоно "Өөр суудал алга, энд суучих уу?" Гэхэд нь би тэгээ хэмээн хажууд байсан цүнхээ татлаа.
Хэн ч хараад тэр залууг царайлаг гэдэгтэй санал нийлэхээр...Тэнхимийн хаалга хаагдан багш гарж явахад л нойрноосоо сэрлээ. Түрүүн хажууд суусан залуу дэвтрээ сарвайн "Өнөөдөр их чухал онол үзсэн, миний дэвтрээс тэмдэглээд авчих"
Би "Аан за баярлалаа" гээд дэвтэрийг нь аваад "Надад тусалж байгаа юм чинь хоол аваад өгөх үү? Чи одоо хичээлтэй юу?"
"Үгүй ээ байхгүй"
Би "Энд ойрхон амттай хоолтой газар байдар юм тийшээ явъя" гээд босоход өнөө залуу ч намайг даган босно.
Замын туршид чимээгүй явсаар, дөнгөж уулзсан залуу нь дэвтрээ зээлүүлж туслаад л өнөөх нь ч бас хоол авч өгнө ч гэх шиг. Хангалттай эвгүй байсан болохоор би түрүүлж ам нээв "Хоёулаа танилцаагүй юм байна, чамайг хэн гэдэг юм?"
Өнөө залуу "Пак Жунсон, Жэй гэж дууддаг юм, чамайг?"
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Би "Пак Сона, хөөх хоёулаа ижилхэн овогтой юм байна"Жэй инээмсэглэн "Нээрээ тийм байна"
Би "Чамайг өмнө нь харж байгаагүй санагдах юм? Чи өөр тэнхимээс шилжиж ирсэн юм уу?"
Жэй "Үгүй ээ, би өнөөдөр өглөөний нислэгээр Америкаас ирсэн, Америкт сурч байсан юм"
