Өнөөдөр амралтын өдөр болохоор юу ч бодолгүй хэвтэж байхад гэрийн хаалга дуугарав. Сонхүныг гараад явчихлаадаа гэж бодоод байж байтал үүднээс Хисын том цүнхээ чирсээр орж ирнэ.
Би сандран босоод "Өө, ирэхээ хэлэхгүй яасан юм бэ? Эгч нь хоол хийх байсан юм"
Хисын харин нөгөө л нэг тайван инээмсэглэлээ тодруулаад "Амралтын өдөр шүү дээ, таниар хоол хийлгэж төвөг удаж яах юм гэж бодоод"
Би "Тэгсэн ч гэсэн, угаасаа өдрийн хоол хийх гэж байсан юм, ямар хоол идмээр байна?"
Хисын "Таны гарын хоол байвал ямар ч байсан яах вэ"
Энэ үгийг нь сонсоод ичээд байгаа ч юм шиг болоод явчихлаа "Хүн явуулаад л, ямартай ч чи тэр 2 давхарын Сонхүны хажуу талын өрөөнд юмнуудаа оруулаад тавьчих, ирэхээс чинь өмнө цэвэрлэсэн болохоор гайгүй байхаа"
Хисын "За" гээд дээшээ гарчихав, 5 хоног хүсэн хүлээсэн өдөр шүү дээ, түүний ирэхийг 5 хоног хүлээсэн....амралтын өдөр ийм зүйл болно гэж хэн санахав, ямартай ч Хисын ирсэн бол болоодоо хэмээн гал тогооруу зүглэж явахдаа өмссөн байсан гэрийн хувцасаа сая л саналаа. Ээ бурхан минь, өмсөх юм байдаггүй юм уу Пак Сона, очиж очиж ирэхэд нь Hello Kitty-тэй хувцасаа өмсөөд байхдаа яахавдээ, Хисын тэгээд л сая малийтлаа инээгээд байж.
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Хувцасаа сольчихсон байвал бүр тэнэг юмдаа гэж бодсоор гал тогоо орон хоол хийж эхэллээ, шатаар бууж ирэх чимээг сонсоод хойш харвал Хисын минийхтэй төстэй гэхдээ Spiderman-тэйг нь өмссөн байх бөгөөд дээгүүрээ хар подволк өмсчихөж...хар подволк өмсчихсөн болохоор түүнийг бүр ч сайхан харагдуулна, зүрхний цохилт минь дахиад л алдагдчихлаа...
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
