5. Оройн хоол

189 14 4
                                    

Гал тогоогоо түжигнүүлэн аль болох амттай хоол хийх гэж хичээн зогсох би. Тиймээ, өнөөдөр тохирсон ёсоороо миний Хисынд талархаснаа илэрхийлж хоол хийж өгнө гэсэн өдөр нь.

Сүүлчийн лекцэндээ сууж байхад Хисын залгаад өнөөдөр ирж хоол идье гэж хэлэхэд нь догдлон догдолсоор гэртээ ирээд хоол хийж байгаа нь энэ.

Яаж дугаарыг нь мэдсэн юм гэж үү? Ххэ, энэ их ээдрээтэй лдээ

Flashback

Муу бацаан яаж ч үзсэн Хисыний дугаарыг өгөхгүй байхаар нь арай зөөлөн аргаар найрах гээд долоо хоног өнөө тоглоомын өрөөгөө ашиглах эрх өгье гэж бодоод Сонхүны өрөөг зүглэв.

Хаалгыг нь нээгээд "Сонхүнаа" гэтэл байсангүй, сайн сонсвол цаад талынх нь ариун цэврийн өрөөнөөс усны чимээ сонсогдохыг бодоход усанд орж байгаа бололтой.

Гарч ирэхээр нь л болохоос гээд гарах гэж байхад орных нь цаана байсан тавиур дээрх утсанд нь мэдэгдэл ирэн чичирнэ. Гэтэл бодол минь өөрчлөгдөн зүгээр л утаснаас нь харчихъя гэж бодон утсыг нь шүүрч аваад кодыг нь таах гэж их юм болноо. 5 минут, 10 минут өнгөрсөн ч кодыг нь тааж чадсангүй, дахиад хэдхэн буруу хийвэл бараг 1 цаг шахуу PUCK-лэгдэх гээд байдаг. Ариун цэврийн өрөөнд цуурайтаж байсан Сонхүны дуу дуулах, ус урсах шүршүүрийн чимээ алга болов...энэ удаад дугаарыг нь олох талаар болов бололтой хэмээн бодоод сууж байхад ДИН гээд санаа ороод ирлээ гэдэг шиг л бидний хамгийн анхны авч байсан нохойныхоо төрсөн өдрийг хийхэд утас нь онгойчихов.

Аз болж манай дүү гэж өөрөө өөртөө хэн хүнээс ч илүү их хайртай, бардам зантай хүн болсон хойно ариун цэврийн өрөөнд дуу аялан нүүрнийхээ тос зэргийг түрхэх нь сонсогдон надад л цаг хожиж өгч байв. Утсыг нь онгойлгосон ч муу тэнэг амьтан найзуудаа зүгээр нэрээр нь хадгалаагүй байлаа. Хайж хайж арай Хисын байх магадлалтай гэж бодсон дугааруудаа цээжлээд авав. Нэгэнт ингэснийх гээд Kakao talk, Instagram хаягийг нь ч олоод авчихлаа.

Flashback end

Ашгүй гэж хичээж хийсэн хоол минь бэлэн боллоо. Одоо тэр нэгэн хүн ирэхийг л хүлээнэ.

Үг, үйлдэл, зүрх минь гээд бүгд намайг түүнд сайн гэдгийг хүлээн зөвшөөрчихсөн боловч тархи минь л ганцаар үгүйсгээд байх юм. Гэвч энэ бол үгүйсгэхийн аргагүй зүйл шүү дээ, дүүгийн минь найз...бас би хайр дурлал гэх зүйлтэй орооцолдохоо болиод удсан, мөн бид хэдхэн удаа л уулзсан шүү дээ. Гэхдээ....гэхдээ л хэдхэн уулзсан хэрнээ надад тийм гэхээргүй сонин мэдрэмжүүдийг өгдөг хүн бол яах аргагүй мөн.

ᯓДҮҮГИЙН НАЙЗᯓWhere stories live. Discover now