Өдөржингөө хөлийнхөө тавхайг эргэтэл явсаар нар буухын даваан дээр гэртээ орж ирэв. Авсан зүйлсээс гэвэл баахан дэвтэр, үзэг, шугам, баллуур, пинал, тодруулагчнууд л авсан. Хийх чухал зүйл байгаан биш тэгэс ингэс хийгээд л 9 сарын 1н болвоо.
====================
Би "Сонхүнаа, сэрээрэй" гээд ортол нойлынхоо өрөөнд жаргалтайгаар амандаа дуу аялан шүдээ угаах сонхүн...инээдтэй юм.
Сонхүн "орж ирсэн бол хэлээчээ, хүн шоолоод зогсоод байх юм"
Би "Сүртэйн, байнга л ингэдийшд" гээд орон дээр тавьсан пормын хувцасыг нь хартал бүгд үрчгэр. Угаачаад индүүдээгүй болов уу гэмээр.
Би "Юу вэ? Хувцас хунараа бэлд гэхээр ингэж бэлддэг юм уу"
Сонхүн "Яачаад байгаан зүгээр л байна шд" гээд уур хүргээд байхаар нь өнөө хувцасаар нь нэг сайн цохиод авчихлаа.
Би "Тэнэг хүүр вэ чи чинь, яаж ийм хувцастай хичээлдээ явах гээв, бүр эхний өдрөө шүү. Чамайг зөндөө олон хүүхэд тэр дундаа охидууд хардаг юм байгаа биздээ" гээд өнөө үрчинхий хувцасыг нь индүүдлээ.
Сонхүн "Охинд таалагдаж яадаг юм" гээд бас л толины өмнө зогсоод үсээ янзаллааа.
Би "Боль222, май энэ нэг юмаа ав, хурдан гаръя би чамаас эрт очих ёстой" гээд цамцыг нь шидээд өрөөнөөс нь гарлаа.
====================
СОНХҮНЫ СУРГУУЛИЙН ГАДАА
Би "Амжилт, орой ирж авнаа за"
Сонхүн "Тэгээрэй, зза би орлоо манай ангийнхан тэнд ирчихэж" гээд гараа даллаад явлаа.
Миний хувьд энэ жил шинэхэн ботго биш шүүдээ бүхэл бүтэн 2-р курсийн оюутан. Өмнө жил багш нарын арга барилыг мэдээд авчихсан болохоор энэ жил хичээлүүдийг уяраана гэсэн зорилготойгоор их сургуулийн том хаалгаар орлоо. Гэхдээ энэ орчин, энд байгаа хүмүүс...яршигтай ч бас өрөвдөлтэй. Намайг эд нар ядуу гэж бодоцгоож үргэлж л төвөг удаж хүмүүст пялдагнаж явдаг юм. Шина, Мина, Сэра гурав...өөрсдийгөө А бүлгэм эдр гээд нэрлэчихсэн их өөдрөг гурав байгаамөө. Дажгүй чинээлэг айлын хүүхдүүд болохоор мөнгө өгөөд л даалгавар бие даалтаа хийлгэчихдэг хүмүүс. Хамгийн өрөвдөлтэй нь эд нар намайг ганц хуруугаа дарахад л эцэг эхийнх нь компани сүйрнэ гэдгийг мэдэхгүй байгаа.
"Сонаааааа" гэж коридорт цуурайтах шахам орилсоор гүйн ирж буй хүн бол миний найз Ким Сүрён, бусдаас өөр нь тэр миний мөн чанарт болж найзалж байгаа ганц хүн. Ахлах сургуульд байхад хүүхдүүд намайг баян гэдгийг мэдчихээд хуурамч найзын дүрд тоглож байсныг мэдээд хэнд ч итгэхээ больж байтал Сүрён гараад ирсэн юм.
