OH MY MINHO! Миний анхны хайр Жон Хусог!
Мэдээж би эмэгтэй л юм чинь төрсөн цагаасаа хойш зөвхөн И Минуг харж явна ч гэж юу байхав.
Орж ирсэн хүүхдүүдийг хартал тэр дунд өрөөний хамтрагч минь зогсож байх юм. Энэ хэд одоо найзууд юм байхдаа? Ёстой нээрээ Хусог яаж ийм хачин хүнтэй найз байж чадаж байна аа?
Багш - За, хичээлээ үргэлжлүүлцгээе!
Ингээд хөөрхий би цөлөгдөж хичээлийн турш бүр гуравдугаар салаанд их зантын хойно сууж өнгөрөөв. Ашгүй нэг юм хонх дугараад ходоодоо дүүргэхээр цайны газар орлоо.
Эд нартай байнга тааралдах юм биш биздээ? Сайн л биз. Хусогтой ойртож дотносох л хэрэгтэй гэж бодоод хоолоо барин Хусогийн суусан ширээний хажуугийн ширээнд суусан ч намайг тоож харах шинж алга. Аргагүй шүү дээ. Яаж эрэгтэй хүнийг анзаараад л сууж байхав.
Ви - Өө, миний өрөөний хамтрагч гээд л малийсаар нааш иртэл найзууд нь бүгд нааш харцгаана. Хусог ч гэсэн. Би ер нь үгээ өөрчилдөг юм билүү? Oh my Hoseok бас дажгүй л сонсогдох юм байна. Энэ Тэхён ч бас тийм хэрэггүй хүн биш бололтойдог шүү. Нөгөө хэд нь бас дагаад ирлээ. Тэгээд л бөөн бөөнөөрөө гар сунгаад баахан нэр хэлээд танилцав даа. Энэ Хусог яг намайг танихгүй байна л даа. Яаж ч танихав дээ. Ангийнх нь үүдээр эргэлдэхээс өөр юм хийж байсан биш. Хэрвээ тэр найз охинтой болоогүй байсан бол би шилжихгүй, алдартай болохгүй бас энд ингээд эрэгтэй хүний дүрд тоглоод өөрт нь ойртох гэж ингэж хичээхгүй байсан юм. Гэхдээ л би алдартай болсон, И Мину би удахгүй очих болноо.
Хоол ч идсэн юм байхгүй Тэхёныг байдалд оруулж Тэхён ч намайг байдалд оруулсаар гарлаа. Энэ хэдтэй цуг дотуур байр руугаа явав. Аль болох Хусогт харагдчих гээд л зогсоо зайгүй юм ярьсаар байтал сүүлдээ бүр ам хатаж шүлс ч байхгүй болчихов уу гэмээр аргаад эхэллээ. Би ч сайн худлаа ярьдаг болжээ. Хэзээний эрэгтэй байсан аятай л...
Нэг мэдэхэд л длтуур байрандаа ирчихсэн байв. Уул нь аль болох тойрч явсан юмсан. Ингээд хөвгүүдэд баяртай гэж хэлэн Тэхён бид хоёр өрөө рүүгээ оров.
Өрөөндөө орж ирэнгүүтээ л усыг ёстой аяга аягаар нь уулаа. Тэхён бүр над руу эвэртэй туулай харсан хүн шиг л ширтэнэ. Сүртэй юм бэ дээ.
- Юугаа хараад байгаа юм?
- Энэ их ус жижигхэн биений чинь хаана шингэж ороод байна аа?
- Би муу ч гэсэн эр хүн шүү!
- Эр хүн гэнэ шүү!
Тэр ямар нэг зүйл амандаа бувтнасаар өрөө рүүгээ зүглэлээ.
- Яасан гэнэ ээ?
- Аан, аан гэсээр тэр өрөө рүүгээ орчихов.
Энэ ч яахав. Хусогыг өөртөө татах жагсаалт гаргана аа.1. Анхаарлыг нь татах
2. Ойртож дотносох
3. Хэцүү үед нь хамт байж, эрхэм хүн нь болох
4. Намайг эмэгтэй гэж бодох сэжүүр өгөх
5. Хаа явсан газар нь хамт бай
6. Юу ч байхгүй. Тэр чамд сайн болсон байх болно.
YOU ARE READING
School for boys
Romance~Бичигдэж дууссан~ Жон Жихэ охидын сургуульд маш алдартай ба түүнд хэдэн зуун эмэгтэй гишүүдтэй шүтэн бишрэгчдийн клуб хүртэл байдаг. Охид бүгд л түүнд хайртай. Тэр хэдий эмэгтэй ч, эршүүд байх нь, охидод таалагдах нь түүнд сайхан санагддаг. Гэвч аа...