Би - Ааваа! Би чадахгүй ээ.
Аав - Уучлаарай. Би таниас ийм хариулт авч чадахгүй нь дээ.
- Та намайг охидын сургуулиудад ямар алдартай гэдгийг мэдэх үү? Охид болгон миний араас гүйдэг.
Аав: Наадах чинь л асуудал болоод байна. Өөрийгөө хараач, эмэгтэй хүн байж эршүүд царайлчаад, өмссөн барьсныг нь хараарай! Ингэж байгаад чи нэг л өдөр эмэгтэй хүн сонирхдог болно шүү! Тэд нарыг хар эмэгтэй гэдгийг чинь мэдсээр байж гэрийн гадаа "Уба, уба" гэж орилоод л...
- Тэд л намайг сонирхоод байдаг шүү дээ. Энэ чинь би тэднийг сонирхоно гэсэн биш.
- Өөр ярих юм байхгүй. Хувийн хэргийг чинь шилжих сургуульд чинь өгчихсөн.
Би: Тэгсэн ч гэсэн арай ч дээ. Очиж, очиж хөвгүүдийн сургууль байхдаа яадаг юм? Би тэр хачин юмнуудтай чинь хамт сурж чадахгүй.
Аав: Ярих юм байхгүй гэж хэлсэн байхаа? Гар!
Арай ч дээ. Би хөөрхөн дүү нарыгаа орхиж чадахгүй ээ. Тэд нар намайг байхгүйд хичнээн их санах болдоо? Ерөөсөө өлсгөлөн зарланаа.===
Аав: Чамайг ирээдүйд эрэгтэй хүн биш эмэгтэй хүн дагуулж ирэхийг чинь харсанаас ингээд өлсөөд байж байхыг чинь харсан нь дээр бас наад орон доороо байгаа чипсээ сайн нуугаач!
Баригдчихлаа. Би энэ их алдар нэрээ яаж орхих юм бэ?=Тайлбар=
Жон Жихэ 17 настай, эмэгтэй гэхдээ хэн ч түүнийг эмэгтэй гэж харахгүй тэр яг эрэгтэй хүүхэд шиг хувцасладаг, халимаг үстэй. Тэр ОХИДЫН СУРГУУЛЬд сурдаг. Мөн тэр сургуулийнхаа хамгийн алдартай охин, охид түүний араас гүйдэг. Бүр болоогүй түүнд хайр зарлаад үерхэх санал тавьсан охид ч цөөнгүй байдаг. Энэ хэдий эмгэнэлтэй ч Жихэд таалагддаг. Гэхдээ тэр эмэгтэй хүн сонирхдоггүй. Түүнд хайртай залуу бий. Тэр бол жүжигчин И Мину юм. Түүний мөрөөдөл бол хэзээ нэг өдөр алдартай болоод И Минутай уулзаад, өөртөө дурлуулах явдал юм. Тиймээс тэр одооноос алдартай болох гэж эрэгтэй хүүхэд шиг болж эхэлсэн юм. Алдар нэртэй болоход хамгийн чухал зүйл бол шүтэн бишрэгчид шүү дээ. Үнэндээ тэр маш царайлаг залуу шиг харагддаг. Нэг гэм нь намхан. Охидын хувьд гайгүй өндөртөө орох хэдий ч эрэгтэй хүүхдүүдийн хувьд намхан л байх болов уу?
Аав нь түүний энэ байдлаас айсандаа ч гэх юм уу, эсвэл сэрэмжилсэндээ ч гэх юм уу? Түүнийг хөвгүүдийн сургууль, сургуульдаа дотуур байртай сургуульд оруулж байгаа. Учир нь гэрийнх нь гадаа өдөр шөнөгүй зогсож байдаг шүтэн бишрэгчдийн клубынх нь охидуудаас тусгаарлаж байгаа нь энэ дээ.
YOU ARE READING
School for boys
Romance~Бичигдэж дууссан~ Жон Жихэ охидын сургуульд маш алдартай ба түүнд хэдэн зуун эмэгтэй гишүүдтэй шүтэн бишрэгчдийн клуб хүртэл байдаг. Охид бүгд л түүнд хайртай. Тэр хэдий эмэгтэй ч, эршүүд байх нь, охидод таалагдах нь түүнд сайхан санагддаг. Гэвч аа...