#SCHOOL FOR BOYS# 3-р хэсэг
Аймшгийн өгүүллэг
Ви: Хөөе, зүгээр үү? сэргээрэй "сэгсрэх"
Би: Сэгсэрхээ боль л доо! Бүр толгой өвтгөчих юм!
Ви: Наадах чинь хавдана даа, яанаа ёстой нээрээ болгоомжтой байхгүй!
Би: Ер нь бүгд чиний буруу! Чамаас болж би гараа урлаа, толгойгоо цохьлоо, одоо энэ гэдэс дугараад байна. Тэр идэж уух юмаа авчраач! Ёстой нээрэн
Ви: Хүн санаа тавьж байхад...
Би: Өлбөрч үхлээ!
Ви: За за, явлаа
Тэхёны ямар юм нь хөдөлсөн юм бүү мэд, шарх цэвэрлэж өгөөд л толгой дээр хүйтэн жин тавиад л идмээр байгаа юм аманд хийж өгөөд л сайхан байна аа. Үргэлж ингээд байвал сайхан байхгүй юу.
Ви: Паах, ингээд харсан чинь чи ямар заваан иддэг юм. Бүр хоолны дуршилгүй болгочихлоо. Явж унтах минь
Би: Юу гэнэ вэ? Энэ нэг юм чинь "Дэр шидэх"
Ви: Чи өөрөө л эхэлсэн шүү!
Ингээд гэрээр нэг өд болов доо хөөрхий.
Би: За унтлаа гэж хэлээд өрөө рүүгээ гэлдэрч байгаад өдөн дээр гишгээд хойшоо хальтраад унахын даваан дээр Тэхён бариад авлаа.
Би том нүдэлсээр Тэхён руу ширтэнэ. Харах тусам илүү царайлаг санагдаад хараагаа ч үл салгаж чадна. Зүрх минь хүртэл түргэн түргэн цохилоод өөрийн эрхгүй хацар улайна. Одоо л нэг эмэгтэй хүний мэдрэмж мэдэрч байна уу даа. Цаг хугацаа ч гэсэн удаашрах мэт...
Бид бие биенийгээ ширтсээр нэлээд удав. Сая л нэг Тэхёны гар чилэв үү? гэлтэй харцаа өөр тийш шилжүүлэн бид биенээсээ холдон юу ч дугаралгүй байсаар унтахаар орон дээрээ хэвтэцгээлээ. Энэ өрөөнд анир чимээгүй ноёрхоно. Гагцхүү миний зүрх л хурдан хурдан цохилсоор, яг өмнөх шиг мэддрэмжүүд мэдрэгдсээр нэг л мэдэхэд нүд анилдан унтсан байлаа.
Өглөө хэн нэгний тэврэлтэнд халууцан сэрлээ. Энэ бид хоёр дандаа ингэж тэврэлдэж сэрэх болж байна уу? Мину гэж!
Тэр ч гэсэн сэрээд нүд нь томорсноо намайг түлхээд бослоо. Явж явж, би орны өнцөг дээр унтаж байж таараад Тэхёны түлхэлтэд уначихлаа. Ийм юм болохоор яагаад дандаа би хохирдог юм бэ? Ганц удаа ч гэсэн Тэхён унаж, эсвэл толгойгоо цохиж болно шүү дээ.
Би: Яаж байгаа юм?
Ви: Юу яасан гэж? Чи өөрөө болгоомжтой байж сур! гэж хэлчихээд угаалгын өрөө орлоо. Би ч яахав Тэхёныг хүлээлээ. Гуч гаран минут хүлээсэн ч гарч ирдэггүй. Энэ одоо нүүр амаа будаад алга болчдог юм уу?
Уур хүрсэндээ шууд л хаалгыг нь онгойлгоод ортол oh Minho гэж уснаас гарч ирсэн байх бөгөөд ямар хувцас байтугай биеэ ороосон алчуур ч алга байв. Шоконд орсондоо ч тэр юм уу? Ширтээд зогсоод л байлаа. Гэнэт Тэхён над руу хараад аймар чанга хашгараад түлхэж гаргаад хаалгаа түгжчихэв. Аз болж, энэ удаа би ямар нэгэн байдлаар унаж бэртсэнгүй.
Ингэж тэгэсхийсээр сургууль дээр ирлээ. Тэхён яг намайг гаж донтон гэсэн харцаар л харна. Надтай бүр юу дугарахгүй, зугтаад ч байх шиг юу вэ? Өөрийгөө тийм тэнгэрийн амьтан гэж боддог юм байхдаа, харин ч миний нүд бузартчаад байхад чинь. Хичээл хийгээд л байлаа. Нэг мэдэхэд их завсарлагаан, шууд хоолны газарт очоод хоолоо аваад буланд байрлах хоёрхон сандалтай ширээнд очин суулаа. Хэн нэгэн миний хажууд суугаад
...: Хэ... Жи!
Хүүе ээ, намайг ингэж дууддаг хэн байдаг байна. Таньдаг юм байхдаа, одоо ч өнгөрчээ! Баяртай Хусог!
Дээш өнгийн хартал, Oh Minho!
ХУСОГ!
Хусог: Манай нөгөө ангид байсан хэрүүлч Хэжи, Жон Жихэ мөн биздээ?
*Тайлбар*
Иргэн Жон Жи Хэ нь дунд ангидаа тус сургуулийн хамгийн алдартай хэрүүлч охин байсан ба энэ авъяас нь түүнийг Жихэ бус Хэжи хэмээх нэртэй болгосон билээ. Тухайн үед сургуульдаа хөөрхөнөөрөө алдартай байсан Жон Хусог нь Жихэд сэтгэлтэй байсан боловч түүний энэ их сэтгэл нь хэрүүлч Хэжигийн хэл аманд хүчэн мөхөсдөж, сэтгэлээ үл илчлэхэд хүргэсэн билээ.
*Тайлбар төгсөв*
Тэр намайг мэддэг байсан нь сайхан хэдий ч, энэ тэнэг хочыг санаад байхдаа яахав дээ.
Би: Юу... Хүн андуураад байгаа юмаа даа? Би Хэ Жи биш Жи Хэ шүү дээ хэхэ
Хусог: Сонин л юм даа, би хаанаас нь ч харсан танина! Чи эмэгтэй биздээ?
Би: Юу гэж дээ. Энд эмэгтэй хүн байж болохгүй шүү дээ хэхэ за би ингээд явъя даа
Хусог ард бодлогоширсоор үлдлээ. Хар авхуулчихлаа. Яах вэ? Мину надад туслаач дээ "гэдэс дугарах"
Хусогоос болж юм идэж чадсангүй! Би энд ирээд гэдэс цатгалан явсан өдөр байсангүй "гэдэс дугарах"
Би: Чи чимээгүй байгаа ч гэж хэлээд гэдэс рүүгээ нэг цохьчихоод анги руу орлоо. Хичээл дээр хоолноос өөр юу ч бодогдохгүй байна. Одоо харсан чинь манай эрүүл мэндийн ном ямар их хооны зурагтай юм бэ? "Санаа алдах"
Би: Би чамд хайртай... хоол минь...
*Тэхёны талаас*
Жихэ надад сайн гэдэг цаг хугацаа өнгөрөх тусам мэдэгдэж байна. Сая хүртэл хойноос ширтээд байгаа юм шиг санагдаад байсан. Тэгээд бүр Жихэ санаа алдсан. Бүр болоогүй БИ ЧАМД ХАЙРТАЙ гэж шивнэлээ. Намайг санасанаасаа болоод бүр байж байгаа царайг нь дээ. Яг хоол идээгүй юм шиг царайлчихаж. Хөөрхийдөө, би сэтгэлийг чинь бодоод л байгаа шүү! Жихэ
*Жи Хэгийн талаас*
Арай гэж нэг юм өрөөндөө орж ирээд өчигдрийн авсан зүйлсээ идэж гарлаа. Одоо л нэг юм амьдарч байгаагаа мэдэрлээ. Хувцасаа сольчоод суваг солин сууж байтал Ви орж ирээд над руу нэг мушилзаж харчихаад өрөө рүү орлоо. Энэ нэг юм яачихав даа.
Ви: Жихэ! гэж орилсоор их л чухал царайлан нүүрэнд тулж ирээд
Ви: Хамт хичээлээ хийе!
Хүүе ээ, энэ зүгээр үү? Хичээл дээр хүртэл хүн рүү тэнэг тэнэг хараад, сонин сонин үйлдэл гаргаад
Би: Халуураагүй биз?
Ви: Үгүй ээ! цоо эрүүл
Би: За за тэгье ээ!
Хамт хичээл хийх биш зүгээр л хийж өгөөд байна. Би ямар боол нь уу? "Ширтэх"
Ви: "Ширтэх"
Би: "Аймшигтай том нүдээр ширтэх"
Ви: "Аймар биш том нүдээр ширтэх"
Би: "Утас дугарах" Түр яриадахъя ингээд байж байгаарай!
Хуучин сургуулийн фэн клубын охинтой баахан юм ярьж, нялуурч, инээд алдаж суусаар бараг 30 минут өнгөхлөө.
Би: За баяртай, ах нь ч гэсэн хайртай! "Утсаа таслах"
Тэхён руу хартал: Ёо, цочих гэж!
*Тэхёны талаас*
Тэр бүр хичээлээ үл хийн над руу ширтсээр л...
Гэнэт утас дугаран авахдаа, байж байгаарай гэхээр нь нүдээ цавчилгүй ширтлээ. Сүүлдээ бүр нулимс урсаад тэвчихийн тулд амьсгаагаа түгжин хүлээсээр...
Тэр нэг охинтой нялуурсаар...
Агуу хайрыг нь хүндлэн ширтсээр...
ПАД!!!
*Жи Хэгийн талаас*
Энэ чинь одоо хаа хамаагүй газаар унтдаг болжээ. Саяхан л хичээл хийнэ гээд байсан.
Би: Хөөе, босооч! "Алгадах"
* * *
Би түүнийг хэд хэд хүчтэй алгадсаны эцэст нүүр нь дээр нь алганы мөр гарсан байлаа. Цүнхнээсээ хайч гаргаж ирэн үсийг нь бүгдийг нь хайчлаад зогсолгүй хувцаснуудыг нь ч хайчилж, биеийг нь сандалтай хүлээд амыг скочдоод, өрөөний хөшгөө хааж ширээний гэрлээ асаагаад түүн дээр ус асгаад ухаан ормогц нь хоёр гараараа ширээн дээр тулан түүний нүүрэнд тулан нүд рүү эгцэлж хараад хоолойгоо засаад
Би: Тэгэхээр альнаас нь эхэлдэг юм билээ гэж хэлэн урд тавьсан багажнуудаа дэлгээд
Би: Зүү, хутга эсвэл тариа...
Би: Биеийн чинь аль хэсэгт зүгээр бол?
Би: Нүд, чих эсвэл хэл үү?
Би: Аль нь илүү өвдөх бол нүд юм болов уу?
Би: Нүдэнд чинь тариа тарьвал яаж байна? гэж хэлэн тариа аваад түүний нүд рүү дайрлаа. Тэр ч чадах чинээгээрэ тонгочиж байвч энэ үйлдэл надад үнэхээр таалагдаж байлаа. Би ийм л хүн. Ийм зүйлс надад таашаал өгдөг...
YOU ARE READING
School for boys
Romance~Бичигдэж дууссан~ Жон Жихэ охидын сургуульд маш алдартай ба түүнд хэдэн зуун эмэгтэй гишүүдтэй шүтэн бишрэгчдийн клуб хүртэл байдаг. Охид бүгд л түүнд хайртай. Тэр хэдий эмэгтэй ч, эршүүд байх нь, охидод таалагдах нь түүнд сайхан санагддаг. Гэвч аа...