Би ч Минаг дуудахаас өөр аргагүй байсан учир Тэхёны гэрийн хаягийг хэлэн утсаа тасаллаа.
Ви: Ингэхэд хувцсаа сольж өмсөхгүй юм уу?
Би: Өө нээрэн тийм
Ви: Арай нэг эмэгтэйлэг юм өмсөөрэй! Заримдаа бүр өмнөөс чинь хэцүү санагдах юм
Би: Хүүе, тийм юм бол надад сайн байхаа больчихооч
Ви: За юу гэж дээ :) сайн л бол сайн шүү дээ
Яаж зүгээр суухав гээд бид хоёр хамтдаа хоол хийлээ. Бас болоогүй Тэхёны өрөөг ч сонирхоод амжсан бас зургийн цомог хихи
Нөгөө дэлгүүрийн нүүлгэх шахам авсан хувцануудаасаа хэдийг сонгон аваад өмсөөд Тэхёнд харуултал ямар ч нүүрний хувиргүй 'Дажгүй л юм' гэж хэлсэн. Гэхдээ л над руу байн байн нүдний булангаараа хараад байгааг нь би мэдэрсэн л дээ
Дин Дон~
Би: Ааааа, Тэхёнаа хаалгаа тайлаарай!
Ви: Чи тайлаач, чи гэрийн эзэгтэй юм байгаа биздээ?
Би: Яахаараа, чи бид хоёр ямар суучихсан байгаа бишдээ!
Ви: Тэгээд чи ер нь надтай суухгүй гэж бодоод байгаа юм уу?
Би: Ээ л дээ. Битгий уйлаа, би чамтай сууна заюу? одоо битгий уйл
Ви: Нээрээ юу?
Би: Энэ чинь амьдрал шийдэх—-
Ви: ии ии ии
Би: За за сууя аа
Ви: Тэгвэл тэгээд хаалгаа тайлаач
Ээ Мину минь дээ! Би юу ч хийчхэв дээ. Ингээд энэ хүнтэй суудаг юм байж.
Би ч очин хаалгаа тайлтал Хусог царай нь хачин болоод л ирлээ. Хөөрхий "Хэжи? Жихэ?" гээд л будилж байгаа байхдаа
Хусог: Сайн байна уу?
Мина: Эгчээ танилц, миний найз залуу Жон Хусог
Би: Танина шүү дээ. Нэг сургуульд сурч байсан тийм биздээ, Хусог?
Хусог: Хэжи? Бишээ Жихэ?
Би: Ммхм
Цаанаас Тэхён гарч ирэн миний мөрөөр тэврээд: За дүү нар, Орцгоо л доо
Мина: Вуа, эгч найз залуутай болчихсон юм уу?
Би: За юу г–
Ви: Ким Тэхён гэдэг. Таатай байна гээд гараа сунгалаа.
Мина: И Мина
===
Бид хэд ширээ тойрон суугаад хоол ундаа идэцгээлээ. Хусог болон надад үнэхээр таагүй сэтгэгдэл төрч байсан ч Тэхёнд бол их л тухтай байгаа бололтой. Ойр ойрхон мөрөөр минь тэврэн миний тухай худлаа зүйлс зохион магтаж ярина. Би ч бараг нүүр хийх газаргүй болох нь харин энэ яриа Минад их л сонирхолтой байгаа бололтой.
Хусогийн хувьд над руу ч тэр сонин хараад л Ви ч гэсэн асуулт нэхсэн харцаар харна.
Мина: За бид ингээд явъя даа. Эгч ээ таньтай тусдаа ярих юм их байгаа шүү
Тэд салах ёс гүйцэтгэсээр гарлаа. Би ч гэж түрүүжингээ Тэхёны худал үгнээс болж амьсгаа ч авч чадаагүй болохоор хүндээр санаа алдан буйдан суулаа. Тэхён хажууд ирж суугаад: За тэгээд сэтгэгдэл?
Би: Аймшигтай
Ви: Яагаад надад л лав гоё байсан
Би: Чамд ч тэгнэ л дээ. Би чиний талаар худал зүйлс яриад яваад байвал гоё байх уу?
Ви: Жишээ нь юу гэж?
Би: Хоол сайн хийдэг. Гэр орны ажилдаа сайн. Хичээлийг бол уйлуулана гээд л
Ви: Би угийн л тийм
Би: Аан тийм байх аа
Ви: Тхх
Би: Би одоо явлаа гэж хэлээд хувцасаа авахаар явтал
Ви: Чи намайг энэ том байшинд орой болж байхад орь ганцаар үлдээгээд явах гэж байна гэж үү? "Худлаа уйлах"
Би: Тийм
Ви: Би магадгүй маргаашийн нарыг ч үзэхгүй байж мэднэ ии ии ии
Би: Муу ёртой юм. Яасан гэж тэгдэг юм. Зүгээр мэдэв үү
Ви: Би чамайг харахгүй бол амьгалж ч чадахгүй шүү дээ ии ии ии
Би: За юун сүртэй юм. Би ганц удаа гэртээ хариад хоночихож болохгүй юу?
Ви: Болно. Мэдээж надтай хамт
Би: Аав ээж чинь ирээгүй бай—
"Дин дон~"
Ви: Өө аав ээж ирчихлээ. Явцгаах уу даа "хаалга тайлах"
В.ээж: Өө миний хүүхдүүд гарах гэж байсан юм уу?
Би: Үгүй ээ, би харих гээд л
В.аав: Тэхён миний хүү найз охиноо хүргэж өгөөч. Шөнө орой болох гэж байхад
Ви: Тэгэх гээд л энд зогсож байгаа юм биш үү
В.ээж: Нэг мөсөн хоночихоод ирээ. Тэгээд маргааш хамт сургууль руугаа явчихгүй юу
Ви: За тэгье
Би: ...
Бид Тэхёны гэрээс гараад алхлаа. Гэнэт зүүн гарт минь Тэхёны гар шүргэхэд биеэр минь тог гүйх шиг болов. Өмнө түүнд хүрэхэд юу ч мэдэрдэггүй байсан юмсан. Би энэ хэдэн юу ч бодолгүй амьдарсан бололтой. Их ч юм болждээ. Өмнөх Жихэгээс үлдсэн зүйл байгаа болов уу? 5 жилийн өмнө тавьсан зорилгоо мартчихсан явж байдаг. Алдартай жүжигчэн болоод И Минутай сууна гэж байсан охин одоо өөр хүний талаар бодож байдаг. Магадгүй би Тэхёнд сайн болж байгаа байх. Тэр ч гэсэн надад сайн. Магадгүй түүнд татагдаад байгаагаа хэлэх хэрэгтэй байх. Ийн бодож явсаар нэг л мэдэхэд гэртээ ирчихсэн байлаа. Тэхён хэзээний мэддэг хүн шиг хаалгыг минь тогшоод орлоо. Ээж аав хоёр бөөн л баяр болсон хүмүүс. Аргагүй шүү дээ. Охин нь эрэгтэй хүн гэхээр л зугтаах нь холгүй байдаг байсан. Одоо ингээд гэртээ дагуулаад ирэхээр...
=Хоолны ширээнд=
Ээж: Миний хүү найз охинтой юу?
Би: "хахах"
Ви: Байхгүй ээ
Ээж: Сайн охин?
Ви: Би танай охинд сайн. Сэтгэлээ илчилчихсэн байгаа. Гуйх арай болоогүй гэж бодож байна.
Аав: Ийм сайхан хүү манай муу охиныг яаж тоосон юм болдоо хахаха
Намайг байдалд оруулах үг хаясаар бид миний өрөөнд орж ирлээ. Тэхён миний өрөөг сонирхон алхана. Би ч үхэх гэж байгаа юм шиг орондоо дээрээ хэвтээд: Хөөе
Ви: Тэхён
Би: Тэхёнаа
Ви: Яасан?
Би: Чи үнэхээр надад сайн юм уу?
Ви: Тийм.
Би: Чи яаж мэдэж байгаа юм?
Ви: Би болохоор л мэдэж байгаа юм гэсээр миний хажуул суугаад: Чамайг шилжиж ирээд удаагүй байхад чи нэг цаас үүдний шүүгээнд хийсэн байсандаа
Би: Урхидах төлөвлөгөө юу?
Ви: Тэрийг уншаад би өөрийгөө байна гэж бодож байсан
Би: Хусог—
Ви: Мэднэ ээ. Тэрнээс хойш би чамд маш их анхаарал хандуулах болсон. Үргэлж чамайг харж, чамайг сонсож, чамайг л боддог болсон. Нэг л мэдэхэд чамд дасаад сайн болчихож. Гэхдээ чамаас өөр нэгэн байсан бол миний сэтгэл ингэж хөдлөхгүй байсан байх. Чи шөнө унтаж байхдаа ярьдаг. Үнэхээр өхөөрдөм. Заримдаа бүр агсам согтуу тавина. Тэр болгонд чинь чамайг тэвэрч тайтгаруулдаг байсан. Бас чи хичээл хийгээд бодлогоныхоо хариуг олохоороо яг л жаахан хүүхэд шиг баярладаг. Би чиний бүх зүйлд дуртай. Бүр хайртай. Би чамд хайртай, Жон Жихэ! Надтай үерхэх үү?
YOU ARE READING
School for boys
Romance~Бичигдэж дууссан~ Жон Жихэ охидын сургуульд маш алдартай ба түүнд хэдэн зуун эмэгтэй гишүүдтэй шүтэн бишрэгчдийн клуб хүртэл байдаг. Охид бүгд л түүнд хайртай. Тэр хэдий эмэгтэй ч, эршүүд байх нь, охидод таалагдах нь түүнд сайхан санагддаг. Гэвч аа...