9. Төгсгөл

3.7K 284 9
                                    

Яг хаалгаар гарах гэж байтал хэн нэнэн хаалга тогшлоо. Би хоолойгоо засаад

- Хэн бэ?

- Энэ өрөөнд байрлах хүн байна л даа.

Oh! Oh my Minho! Одоо яах вэ?

- Кхм. Юу... За... Хаалга онгорхой байгаа гэж хэлчихээд угаалгын өрөө рүү гүйлээ. Дотогш ортол Тэхён миний хуучин хувцаснуудыг бүгдийг нь сайхан угаагаад тавьчихсан байхаар нь нүүрээ угаан нүдний будгаа арилгачихаад хувцсаа солиод өрөнөөс гартал өнөөх залуу яг өөдөөс гарч таараад би цочсондоо байдгаараа чанга орилоод Тэхёныг сэрээчихэв. Тэхён намайг харсан даруйдаа миний амыг дарсан хэдий ч хаалгаар харуул ороод ирчихлээ. Нөгөө залуу хаалгаа түгжээгүй байж л дээ.

...

Аав - За тэгэхээр Жон Жихэ, үнэхээр хүний үгэнд орохгүй хүн юм аа даа, өөрөө?

- Би яаж үгэнд чинь ороогүй гэж? гээд өөдөөс нь муухай хараад суучихав.

- Би таныг төгстлөө тийшээ очоод хэрэггүй гээ биздээ?

- Тийм үү?

- Тийм.

- Гэхдээ чи очоогүй л биздээ?

- Өчигдөр тэгээд сургуулийг нь орвонгоор нь эргүүлж хаячихаад тэрийгээ яаж булзайруулах гээв? Нууж хаахад хэтэрхий том хэрэг биш үү?

- Үгүй ээ! Тэр чинь Тэхёны эрэгтэй найз нь байгүй юу. Тэгээд яг өрөөнийх нь шүршүүр эвдэрчихээд Тэхёныхыг хэрэглэж байсан чинь шинэ өрөөний хамтрагч нь ирж таараад цочсондоо орилчихсон. Тэр угаасаа жаахан эмэгтэйлэг л дээ. Балетаар хичээллэдэг. Бас дуурь дуулдаг. Эмэгтэй хүний хоолойгоор. Тэгээд л тэрнийг харуул нь эмэгтэй гэж бодсон байх. Бас би өчигдөр Нанагийнд хоносон шүү дээ гэж хэлээд малийлаа. Харин аав надад итгэхгүй байсаар л.

- Тэр залуу баригдах гэсэндээ биш, арваас хойш дотуур байраар хэсүүчилж болохгүй бодохоор айсандаа зугатах гэж байгаад харуул тээглээд байхаар гартаа байсан юмаараа холдуулах гэж байгаад санаандгүй толгой руу цохиод тэгээд сургуулиас гарч зугтсан биш өрөө рүүгээ явсан юм аа. Тэгээд тэр харуул тийм хурдан ухаан алдаад байхдаа яахав дээ. Ёстой нээрэн!

- Худлаа ярьж дуусав уу?

- Үнэн юм яриад байхаддаа!

- Чамаас болж эрэгтэй сургууль эмэгтэй хүүхэд орж ирээд харуул нь ухаан алдтал зодсон тухай интернэтээр шуугиж байна. Чиний л буруу хойно одоо хэсэгтээ ах дээрээ байж байгаад ирсэн нь дээр биз!

- Гэхдээ аав...

- Ямар ч гэхдээ байхгүй.

- Яагаад энд байж болохгүй гэж?

- Чи ахиад л хэрэг тарина. Дараагийн удаа энэнээс хэтэрвэл яах болж байна.

Аав үнэхээр ууртай байсан учир юу ч хэлж чадсангүй.

...

Өнөөдөр бол миний Франц явах өдөр, ах минь тэнд аль хэдийн сургууль олчихсон гэсэн. Магадгүй би тэнд их сургуульд орох байх.

Тэхён бид хоёр бараг арваад минут тэврэлдэж зогссоны дараа аав салгав. Харин ээж нулимсаа арчаад л зогсоод байлаа.

- За ямар бүр салах гэж байгаа хүмүүс биш! Онгоц чинь хөөрөх нь хурдан суу.

Би ч хариу ч үгүй уйлах гэсэн хүн Тэхён руу хартал тэр гунигтай инээмсэглээд,

- Удахгүй очно оо гэж хэлээд араас нь "Би чамд хайртай" гэж амны хайрцгаараа хэлэв. Би нулимсаа арчаад толгой дохин түүний өгсөн хүзүүний зүүлтийг атгаад цааш орлоо.

Удахгүй уулзана аа.

...

Бид дөрвөн жил уулзахгүй гэж шийдсэн ч чадаагүй л дээ. Амралт болгоноор уулзсан байх. Заримдаа бүр Тэхён чөлөө аваад ирдэг байсан. Тэр ахад минь үнэхээр их таалагдсан. Үнэндээ ахын минь найз их алдартай найруулаг ч л даа. Санаандгүй Тэхёныг нэг хэсэгт тоглуулаад тэрнээс хойш Тэхёнд киноны хүсэлтүүд ирэх болсон. Одоо бол тэр И Минугаас ч дутахааргүй алдартай болсон гэж хэлж болно. Гэхдээ надад их хэцүү байгаа. Тэр дандаа л драманд тоглоно. Тэгээд л гол дүрийн эмэгтэйчүүд нь бүгд хөөрхөн. Тиймээс ахин жүжигчин болохоор шийдээд энэ мэргэжлээр сургуульд элсэн орсон. Одоо бол миний фэн клуб дандаа эрэгтэй гишүүдтэй болсон. Мөн гэрийн гадаа ч орилолддог хэвээрээ. Аав ч гэсэн энэ байдалд дургүй байгаа л даа. Гэхдээ би удахгүй нүүхээр төлөвлөж байгаа болохоор зүгээр дээ. Хаашаа гэж үү? Тэхён бид хоёр ойрын сард хуримаа хийх төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд л тусдаа гарна даа.

- Ханиа!

- Яасан бэ?

- Миний үнэртэй усыг харсан уу?

- Хаячихсан!

- Яаж байгаа юм? гэсээр тэр унтлагын өрөөнд орж ирлээ.

- Учир нь тэр их гоё үнэртэй. Өнөөдөр чи зураг авалттай биздээ? Red Velvet-ын Айринтай байхаа? Тэр үнэхээр хөөрхөн. Тэгэхээр... Чи сайхан харагдах гэсний хэрэггүй. Ер нь цуцалчихвал яаж байна? Намайг сургуулиа төгстөл түр хүлээчих л дээ?

Тэрээр санаа алдан толгойгоо сэгсрээд,

- Чамайг яаж зодолддогийг мэдсээр байж би өөр эмэгтэйд ойртвол тэнэг хүн болох биз гэж хэлээд нааш ирэн тэврэв.

- Хөөрхөн болохоор хайрладаг юм биш шүү дээ!

За анхны өгүүллэг минь байлаа. Ямар ч их удав даа. Бүтэн жилээр хүоээж уншсан уншигчиддаа баярлалаа. Цаашдын өгүүллэгүүдтэй минь хамт байгаарай!

School for boys Where stories live. Discover now