Аймхай |5-р хэсэг|

3K 185 4
                                    

Тэр өдрөөс хойш би түүний гайхалтай ажилсаг байдлыг ахин хараагүй юм...
Гэхдээ зүгээрээ, би Хусогт хамаг анхаарлаа хандуулахаар шийдсэн.
Би: Хусог, хамт цайны газар орох уу?
Хусог: Мм, тэгье
Yes!

===

Би: Хусог, хоёулаа нэг баг болох уу?
Хусог: За тэгье
Yes!

===

Би: Хусог, хичээлийн дараа хамт номын санд суух уу?
Хусог: Бөөнөөрөө л сууя л даа. Би нөгөөдүүлээс асуучихъя
Би: Тэд нар суухгүй гэж байна лээ. Би асуучихсан, хэхэ "Худлаа ярих"
Хусог: За за

===

Би: Хусог, би энэ бодлогыг ойлгодоггүй ээ. Тайлбарлахд өгөөч
Хусог: Жинээс асуучих, тэр илүү ойлгомжтой заах байх
Би: Харин би сая заалгуулаад ойлгосонгүй
Хусог: Тэгвэл би оролдоод л үзье

===

Өнөөдөр нэг л зэврүүн хүйтэн өдөр байна. Гадаа үүлтэй хэрнээ бороо орохгүй салхи шуураад л байна.
Одоо сүүлийн цаг тарчих л юм бол Хусогтой номын санд сууна.
Багш түр ангийг орхин гарлаа.
Жонгүг: Жихэ! Жихэ! Чи мэдсэн үү? "Нааш гүйж ирэх"
Би: Юу?
Гүг: Та хоёр салж хагацахгүй л байгаа биздээ?
Oh Minho! Хусог надад сайн юм байхдаа? Яанаа, тэр эрэгтэй хүн сонирхдог юм уу? Жонгүг энийг нь мэддэг юм биш биздээ? Арай... Гүг ч гэсэн... оох!!!
БҮЛЭГ ЦЭНХЭРҮҮД!!!
Гүг: Наад царайгаа хөөе, аймар юм.
Би: Кхм, юу мэдсэн гээд яриад байгаа юм?
Гүг: Хусог "Жуумалзах"
Би: Хусог? "Хусог руу харах"
Гүг: Нөгөө
Би: "Шүлсээ залгих" нөгөө юу гэж?
Гүг: Найз охинтой болсон гэнээ
Би: Н-найз охин гэнээ?
"Аянга цахих"
Гүг: Хөөе наад царайгаа, хүн айлгаад байх юм гэж хэлэн над руу сонин сонин харсаар цааш суудал руугаа явлаа.

Бүх юм л хар бараан болж харагдана. Гадаа ч тэр сэтгэл дотор минь ч тэр...
Харин түүний минь царайнд мишээл тодроостой. Бусадтайгаа ярин инээлдээд л тэр яг дэлхий дээрх хамгийн хатуу сэтгэлтэй хүн юм шиг санагдана. Гэхдээ үгүй шүү дээ. Би бол эрэгтэй. Энэ сургуульд байх хүн бүр л намайг эрэгтэй гэж боддог.
Түүнтэй харц тулгарахад түүний нүүрэнд байсан инээмсэглэл бага багаар уусан алга болоход л би өөрийгөө ямар царайлчихсан сууж байгаагаа анзаарлаа. Би ч хариугүй урсах гэж байгаа нулимсаа харуулахгүйн тулд хальт инээмсэглэчихээд доош дэвтэр рүүгээ цоо ширтэнэ.

===

Энэ удаа би түүнээс номын сан орох уу? гэж асуусангүй. Тэр ч асуусангүй, магадгүй найз охинтойгоо уулзах гэж байгаа биздээ
Гадаа гарахад бороо орж байлаа. Бороо орж байгааг далимдуулан гадаа жаал уйлж суусны эцэст хэн нэгэн хажууд минь шүхэр барин зогсов.
Ви: Чи чинь гэр орондоо ирэхгүйхар усан бороонд юугаа хийгээд мэлрээд сууж байгаа юм?
Би: Гэр орон гэнэ шив
Ви: Хэцүү зүйл тохиолдох юм бол ганцаараа дотроо нууж явахаар надад хэлж байгаараа. Би яг таг тусалж чадна гэж хэлж чадахгүй ч ядаж л зовлонг чинь нимгэлэх байх "Инээмсэглэх"
Түүний хэлсэн үг тэгээд бас тэр хөнгөхөн гунигтай инээмсэглэл нь үнэхээр гайхалтай юм.
Тийм ээ, би энэ хар усан борооноор юу хийгээд байгаа юм болоо? Нэг их сүр бадруулаал уйлж гэнэ.
Би: "Гэдэс дугарах" -_-
Ви: Хаха би яг мэдээд байсан юм аа. Чиний гэдсийг дугарахгүй юм байхдаа гээд бүр гайхаж байлаа.
Би: -_-
Ингээд хамаг сэтгэгдэл бууруулаад хаячихдаг юм.
Ви: За явъя аа! гэсээр цааш шүхрээ аваад алхав.
Кинон дээр шүхрээ үлдээгээд алхдаг биздээ?
Би: Хөөе, хүлээж бай л даа!
Ви: Гүйцээд ирээ гэж цааш алхсан чигээр хэллээ. Ямар догь (Cool) харагдаж байна гээч! Аигүү, энэ залуу ч сонин юм аа.
Би их норсондоо болоод хүйтэн салхинд дааран зэвхий даасан хүйтэн царайтай юм түүний хажууд алхана. Гэтэл Тэхён надад шүхрээ бариулаад өөрөө цамцаа тайлан юүдэнг нь надад өмсгөөд яг л аав минь доош суун цахилгаандаж өгөөд дээш над руу харан инээмсэглээд: Чи үнэхээр үзэсгэлэнтэй юм гэж намуун дуугаар өгүүллээ. Энэ үед миний зүрх цээжиндээ багтаж ядан цохилно. Цусгүй мэт цагаан болсон хацар минь халуу дүйгэн ягаарлаа. Тэхён, чи намайг юунд догдлуулна вэ?
Ви: За, явцгаая гэж хэлээд шүхрээ аваад намайг норгохгүй гэсэндээ цааш болон түүний баруун мөр норж байгааг би мэдэж байгаа ч юу ч хийж чадсангүй.
Бид явсаар байрандаа орж ирлээ. Хуучин шигээ хамаагүй байх гэсэн ч түрүүхэн хийсэн түүний эелдэг үйлдлүүд намайг хориод "Чи тэгж болохгүй, ингэж болохгүй" гэж заагаад байгаа юм шиг санагдана. Аххххх! Яадаг юм билээ дээ?
Би: Кхм, нөгөө Тэхёнаа!
Ви: Яасан?
Oh Minho! Тэхён ийм сайхан хоолойтой билүү?
Би: Энэ киног хамт үзэх үү?
Ви: Хамт үзмээр байгаа юм уу?
Oh Minho! Тэхён ийм күүл царай гаргадаг байсан юм уу?
Би: Үгүй ээ, яахав ганцаараа үзэх эвгүй юм уу гэж бодоод л...
Ви: Тэгцгээе! ямар кино юм?
Яг нэг зино эхэлж байхаар нь азны юм гээд тавьчихлаа. Тэгсэн нэг охин сургуульдаа ганцаархнаа харанхуй шөнө хичээлээ хийж байлаа. Гэрэл анивчаад л тэр охин юуг ч тоолгүй хичээлээ хийгээд л байв. Тэгсэн гэнэт
Би: Аааааааааааааааааа "Тэхёныг байдгаараа чанга тэврээд энгэр рүү нь шигдэх"

=Зохиогчын талаас=

Жихэ: Ааааааааааааааааааа гэж охилсоор хажуудаа суух Тэхёныг тэврэн энгэрт нь наалдлаа. Энэ үед Тэхён гайхсан боловч дараахан нь бага зэрэг инээмсэглэл тодруулсаар зурагтныхаа дууг суллаад, Жихэг бүүвэйлэх мэт толгойг нь зөөлөн илээд, нуруу руу товшин дуу дуулж эхэллээ. Тэр хоёрын хэн хэн нь сандрах боловч хэтэрхий жаргалтай байгаа мэт инээмсэглэл тодруулна.

=Жихэгийн талаас=

Тэр үнэхээр сайн нэгэн юм. Түүнийг анзаарахгүй явж л байдаг би нээрэн! Тэр намайг унтчихсан гэж бодсон бололтой маш зөөлхөн хөдөлсөөр намайг гар дээрэн өргөн орон дээр хэвтүүллээ. Дараа өөдөөс минь харж хэвтээд намайг маш удаан ширтэж байгааг би мэдэрч байлаа.
Би нүдээ аньсан чигээр: Тэхёнаа?
Ви: Мм?
Би: Чи намайг юу гэж боддог вэ?
Ви: Чи бол...

School for boys Where stories live. Discover now