II

6.3K 328 8
                                    


Сэхүний талаас

У Сура чи намайг чамд саад болж болохгүй гэж хэлээгүйгээс хойш би ийм зүйл хийх нь гэрээ зөрчсөн асуудал биш~ За байз! Энэ хүүхэн рүү залгавал өөрийг мөрдөж байна гээд дахиад гомдоллоод унанадаа~ Хаашаа явсан байж болох уу? *хоёр тийш холхих* Аан тийм л дээ мэдээж ганц найзтайгаа л уулзаж энэ балай юмаа хэрэгжүүлэх байлгүй! *ёжтой инээх* У Сура чи ч үхсэндээ! Чанёол руу залганаа!

Чанёол удаан дуудуулалгүй харилцуураа аван: Yo, man! Өнөөдөр чинь нар хаанаас мандаа вэ? Алдарт У Сэхүн өөрөө түрүүлж над руу залгаад~ *инээх*

Би инээн: Засс! Юу байна?

Чанёол: Тайвандаа хөгшөөн! Мэдэж байгаа биз дээ? Хэдэн хүүхдүүдээ хараад л байж байна *инээх*

Би гайхсаар: Яаа Пак Чанёол тоглохоо больж үз! Чи бид хоёрт ямар юмны хүүхэд байдаг юм!

Чанёол инээн: Яаа золиг минь би аав болоод удаж байна.

Би шүлсээ залгин: Чи хүүхэдтэй болчихсон хэрэг үү? Хэзээ?

Чанёол шогшрон: У! хүүхэдтэй биш хүүхдүүдтэй! *инээх* Намайг дуурайсан хоёр бацаантай болсон шүү дээ найз нь~ Том нь одоо нэг ой өнгөрч байгаа бага нь саяхан төрсөн! *гайхуулах*

Би уулга алдсаар буйдан дээрээ суун: Дэбак! Та хоёр чинь бид хоёроос сүүлд гэрлээ биз дээ!

Чанёол чанга инээн: Сүүлд гэрлэх, түрүүлж гэрлэх чинь хамаагүй ээ андаа! Чалх сайтай байна гэдэг чинь л чухал!

Энэ үгээрээ намайг чалхгүй гэж хэлж байгаа юм байхдаа муу дэлдэн бацаан чинь!

Би ярвайсаар ширээн дээр байх жижиг жаазтай хуримынхаа зургийг авч харан: За чалх сайтай залуу минь тэр яахав танай эхнэр чинь гэртээ байна уу?

Чанёол: Үгүй ээ найзтайгаа уулзана гээд л гарсан ш дээ. Манай эхнэрээр яах гэж байгаа юм?

Би ёжтой инээн: Яавал гэж!

Чанёол миний яриан таслан: Хөөе У Сэхүн болиорой тэр чинь нөхөр хоёр хүүхэдтэй эмэгтэй шүү!

Би ярвайсаар: Хөөе муу тэмээн тавхай минь чи чинь одоо юугаа дэмийрээд байгаа юм бэ? Чиний эхнэрийг нөхөртэй хоёр хүүхэдтэй авгай гэж мэдэж л байна ш дээ!

Чанёол: Авгай биш шүү! Нөхөр хоёр хүүхэдтэй эмэгтэй!

Би: Чвв~ Эхнэр чинь хэнтэй ямар найзтай уулзахаа хэлээгүй юу?

Чанёолын цаана хүүхдийн уйлах сонсогдон: Үгүй ээ! гэсээр хүүхдүүд рүүгээ явж цаана дуу нь хадаж байлаа!

[Дууссан] ⭕️Personal Taste❌Where stories live. Discover now